ГХЯ-ны газрын даргыг буцаан томилох шийдвэр гарчээ
Сүүлийн үед төрийн албан хаагчдыг гэнэт халах явдал нэлээд гарах болсон. Зарим нь эхнээсээ шүүхэд хандаж заргаа авч байгаа. ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонго хоёр ч шатны шүүх дээр ялалт байгуулж хууль бусаар халагдсанаа нотлуулж чадсан юм. Гэхдээ түүнийг ажилд нь буцааж аваагүй. Өөрөө ч хэл ам хийлгүй, ажилдаа ч буцаж орохыг шамдаагүй гэдэг. Мөн ТЕГ-ын дарга Д.Гэрэл, АМГ-ын дарга Алтансүх, ЦЕГ-ын дарга Д.Билэгт гэх мэт төрийн албан хаагчдыг хууль бусаар халдаг, тэд ч хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байгаа бололтой. Тэгвэл яг ийм нэгэн үйл явдал саяхан болсон байна.
1
ГХЯ-ны ТЗУГ-ын даргаар ажиллаж байсан С.Сүхболд гэх залууг хэвлэлээр баахан муулж, сүр дуулиан болгон байж ажлаас нь чөлөөлчихсөн юм байна. Нөгөөх нь нэр төрд халдсан, үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн хэмээн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах гэж шүүхэд ханджээ. Ингээд хоёр ч шатны шүүх дээр тэрбээр ялалт байгуулсан сурагтай. Хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөнөө тогтоолгосон гэх тэрбээр ГХЯ-нд өрнөж байгаа сонирхолтой гэх үйл явдлуудыг дэлгэчихгүй Ш.Солонго шиг чимээгүй байгаа гэж эх сурвалж мэдээлэв. Ер нь сүүлийн үед ГХЯ-ны яаманд элдэв янзын үйл явдал дипломат нэрийн дор өрнөх болсон, Төрийн нарийн бичгийн даргаар нь хүртэл мэргэжлийн бус хүнийг хууль бусаар томилсон гэх мэт элдэв яриа саарал ордон, яамнаас нь салахаа болив.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ