Хорих ангиудад шаардлага хүргүүлжээ

img

Нийслэлийн Прокурорын газраас ялтнаас хорих ангийн захиргаанд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдлыг шалгажээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хорих ангиудад ял эдэлж буй нийт 2327 ялтнаас 2437 нь  хорих ангийн захиргаанд өргөдөл, гомдол, хүсэлт гаргасан байна.  Үүнээс 1840 өргөдөл гомдлыг хорих ангиуд өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж, 35-ыг прокурорын байгууллагад, 562-ыг бусад байгууллагуудад шилжүүлжээ.

б

Шалгалтаар хорих ангиуд ялтны амаар гаргасан гомдол, хүсэлтийг хүлээж авахдаа бүртгэл, тэмдэглэл хөтөлдөггүй, өргөдөл, гомдлын бүртгэл нь  эмх цэгцгүй доголдол илэрчээ. Мөн ялтнуудын гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийн хариуг тухайн ялтанд танилцуулдаггүй, хувийн хэрэгт нь хавсаргадаггүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн байна. Энэхүү шалгалтын дүнг үндэслэн нийслэл, дүүргийн прокурорын газраас хорих 401, 409, 429 дүгээр ангийн дарга нарт прокурорын шаардлага хүргүүлжээ. Бас Хорих 405, 461 дүгээр ангийн дарга нарт цаашид анхаарах асуудлуудын талаар прокурорын  албан тоот хүргүүлсэн байна.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сэтгэгдэл:
шал худлаа, та нар өөрсдөө хир шуурхай юм бэ
2014-09-17
irgen:
manai shuuhuuh huuliihan hund surtal bol deed zereg bhaaa
2014-09-17
зочин:
дэлхийн төгсгөл ойрхон байна. дараах монгол тайлбартай бичлэгээс дэлгэрэнгүйг үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-09-17