С.Оюун сайд ахмадуудтай уулзлаа

img

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа ахмадуудыг БОНХ-ийн Сайд Оюун хүлээн авч уулзлаа. Бид ахмадууд гээд гэртээ зүгээр суулгүй өөрсдийн боломжоо ашиглан хашаандаа   жимсний мод, хүнсний ногоо тариалж,нийслэлийн ногоон байгууламжид хувь нэмрээ оруулж байгаа ахмадуудад салбарын сайд талархлаа илэрхийлж, удахгүй болох олон улсын ахмадын өдрийн мэнд дэвшүүллээ. Тэрбээр “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ахмадууд та бүхний туршлага, оролцоохэрэгтэй. Таримал ойн нөөцийг нэмэгдүүлэх, тарьсан ойгоо өмчлөх, худалдахжурам хэрэгжиж эхлээд байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд бидний хийж хэрэгжүүлж байгаа ажил тодорхой үр дүнд хүрч байгаа.

ж

Гэвч ойжуулалтын ажил бол төр дангаар хийх ажил биш. Та бүхний оролцоо, шинэлэг санал санаачилга хэрэгтэй. Нийгмийн төлөө, нийтийн төлөө хийх ажлын санал санаачилга дэвшүүлбэл бид бодлого шийдвэртээ тусган ажиллах болно”гэлээ. Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Б.Баасан тэргүүтэй ахмадууд хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцсон салбарын сайдад талархаад ногоон ирээдүйн төлөө хамтран ажиллахаа мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уншигч:
энэ хүн хааяа баруун чимхээ имрээд худлаа туучихдаг болсон байна лээ
2014-09-18