“Дэд бүтэц” төслийн ажил гүйцэтгэгчийг шалгаруулна

img

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод баригдах орон сууцны хотхон, хорооллын инженерийн шугам сүлжээний ажлуудыг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалтыг өнөөдөр зарласан байна. Төслийн нэгжээс сонгон шалгаруулалтанд оролцох компаниудад инженерийн дэд бүтцийн хангамжийн бүтээн байгуулалтын ажлын шаардлагад тохирсон тусгай зөвшөөрөл бүхий техникийн болон санхүүгийн чадавхитай, тухайн салбарт ажилласан туршлагатай аж ахуйн нэгжүүд байх шаарлагыг тавьж байгаа аж.

a

Уг сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд дангаар болон түншлэл хэлбэрээр орж болох юм байна. “Дэд бүтэц” төслийн нэгж нь эдгээр 4 багц ажлын үнийн санал, холбогдох материалыг  есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл Макс Товерт байрлах өөрийн байранд хүлээн авч байгаа юм. Эдгээр ажлууд нь "Буянт Ухаа" орон сууцны хорооллын 20000 м3 бохир ус цэвэрлэх байгууламжийн  гадна цахилгаан, дулаан хангамжийн шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил, "Ирээдүй" цогцолбор хорооллын II ээлжийн бохир усны гол  шугам, цахилгаан шугам сүлжээ, барилга угсралтын ажлууд багтаж байна. Шугам сүлжээний ажлуудын төсөвт өртөг 3 тэрбум 736 сая болж байгаа бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан Чингис бондын санхүүжилтээр хийгдэж 2015 онд ашиглалтад оруулах ажээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen :
tendert gadaadiin kompani orj boldiin boluu
2014-09-17