Санамж бичигт гарын үсэг зурлаа

img

Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ричард Х. Чен нар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлснээр татвар төлөгчдийн баримт бичгийг цахим хэлбэрт оруулах өртөг багатай туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх, татварын боловсролыг нэмэгдүүлхэд туслах шинэ вэб сайт бий болгох, татвар төлөгчдөд учирч буй дарамтыг багасгах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахын тулд татварын цахим системийн үйлчилгээг өргөжүүлэх, эрсдэлийн удирдлага хэрэгжүүлэх болон мэдээллийн технологийг түлхүү ашиглах чадавхиа бэхжүүлэх зэрэг олон шинэ  боломж бий  болох юм.

б

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ричард Х. Чен, Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, дэд дарга Б.Ганцэцэг болон албаны бусад  хүмүүс оролцжээ.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании холбоо барих хаяг: 94038858 tamir46@bk.ru
2014-09-18