Түр зөвшөөрлийг ТҮЦ машинаар олгож эхэллээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн үйлчилгээ эрхлэх ачааны автомашинууд түр зөвшөөрөл авах журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шинэчлэн баталсан. Уг журам ирэх нэг дэх өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэх юм. Энэхүү журамд ачааны автомашинд олгох түр зөвшөөрлийг ТҮЦ машинаар олгох тухай тусгасан байдаг. Тэгвэл түр зөвшөөрлийг ТҮЦ машинаар олгож эхэлжээ. Ачааны машины жолооч нар нийслэлийн нутаг дэвсгэрт зорчихын тулд В, С, СЕ ангиллын түр зөвшөөрөл авах ёстой. Түр зөвшөөрөл нь:
- “В” – 10 000 төгрөг / 6 сарын хугацаанд/
- “С” – 15 000 төгрөг / 6 сарын хугацаанд/
- “СЕ” – 20 000 төгрөг /6 сарын хугацаанд/-ийн үнэтэй байх юм. Одоогийн байдлаар нийслэлд 70.000 орчим ачааны автомашин бүртгэлтэй байдаг аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ