Ч.Улаан: Төсвийн орлого 400 гаруй тэрбум төгрөгийн тасалдалтай байна
Хэдхэн хоногийн дараа УИХ-ын чуулган эхэлнэ. Чуулган эхлэхтэй зэрэгцэн төсвийн тогтвортой байдал, орлого зарлага, төсвийн тодотгол, ЭЗЭН 100 хөтөлбөрийн хэрэгжилт, Ерөнхий сайдын Засгийн газрын сайдууд, бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг олон асуудал яригдана. Эдгээр асуудлаар Сангийн сайд Ч.Улаанаас тодруулсан юм.
6
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт сангийн тогтвортой байдал өсөн нэмэгдсэн үү. ЭЗЭН 100 хөтөлбөрийн үр дүн гарсан уу?
-Би хувьдаа гарсан гэж бодож байна. Цаашдаа ч гарна. Ер нь энэ хугацаанд эдийн засгийг идвэхижүүлэх, ялангуяа хувийн хэвшилд эдийн засгийг нь нэмэгдүүлэх олон чухал арга хэмжээг авлаа. Сангийн яамнаас 12 хууль, гурван томоохон тогтоол гаргалаа. Энэ бүхэн бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн. Энэ бүхэн эргээд үр дүнгээ өгч, монголын эдийн засаг эрчимжиж эхэлнэ. Сүүлийн 2 сард л гэхэд бид нар жижиг дунд үйлдвэрт хөнгөлөлт үзүүүлсэн татварын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн. Энэ бүхнээс харахад жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг.
6
-Энэ сарын байдлаар санхүүгинй тасалдал хэдэн хувьтай харагдаж байна. Өмнөх улирлаас ямар ялгаатай байна вэ.
-Есдүгээр сарын дүн хараахан гараагүй байна. Эхний найман сарын дүн гарсан. Энэ дүнгээр улсын төсвийн орлогын бүрдүүлэлт 80 гаруй хувьтай явж байна. Төсвийн орлого бодитой шалтгаанаар тасалдаж байгаа. Төсвийн тасалдлыг нөхөх бүхий л бололцоогтой арга хэмжээг авч байна. Ингэхдээ хуулийн хүрээнд бизнес эрхлэгч салбарынханд дарамт учруулахгүйгээр төсвийнхөө өмнө, хуулийнхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх бололцоог нь ханган ажиллаж байна.
6
-Төсвийн алдагдалыг тоогоор илэрхийлвэл?
-400 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн орлогын тасалдал гарсан. Оны эцэст энэ тасалдлыг бид нөхөж чадахгүй. Дэлхийн эдийн засгийн байдал, хоёр хөршийн маань гадаад худалдааны идэвхижил төдийлөн сайн нэмэгдээгүй байна. Тиймээс үлдэж байгаа хугацаанд энэ хэмжээний орлогыг нөхөж чадахгүй. Энэ бол бодитой зүйл. Харин гарч байгаа тасалдлыг аль болох бага байхад анхаарч байна. Аравдугаар саард төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй болно. Яагаад гэвэл орлого тасалдаж байгаа учраас зарлагаа оновчтой зохицуулах учиртай. Урьд өмнө байсан шиг хүнээс зээлээд урьдчилж аваад тараачихдаг, өр болгодог асуудлыг бид дахин давтахгүй гэж ярьж байгаа. Тийм учраас орлого зарлагыг алдагдуулагүй байхаар уялдуулж ажиллана.
6
-Томоохон тасалдаж байгаа орлого юу байна?
-Гол нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогууд тасалдаж байна. Энийг дагаад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тасалдаж байгаа.
6
-Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийг өөрчилнө. Тухайлбал, Эдийн засгийн яамыг Сангийн яамтай нийлүүлнэ гэх мэдээлэл гарч байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Хэн ч тийм мэдээлэл албан ёсоор өгөөгүй. Хүмүүс төсөөлж таамаглаж ярих нь тэдний эрхийн асуудал. Засгийн газрын бүтцийн асуудал бол Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхэнд байдаг асуудал. УИХ-д энэ асуудлыг Ерөнхий сайд өөрөө боловсруулж оруулж ирдэг юм. Тийм учраас Ерөнхий сайдын бодлого шийдвэр бүрэн хэмжээгээр тодорхой болоогүй байхад урьдчилсан байдлаар элдэв таамаглал хэлэх нь цуурхал дэгдээсэн хэрэг болно.
6
-Яамдуудын тоог цөөлөх талаар таны байр суурь ямар байгаа вэ?
-Ер нь төсвийн зардлыг хэмнэх, хэмнэлтийн горимд шилжүүлэх арга хэмжээг өргөн хүрээнд хийх ёстой. Тэр хүрээнд орон тооны давхардлыг арилгах, байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгүй болгох, аль болох хэмнэх зарчмыг барьж байна. Одоо энэ асуудлыг шийдвэр гарсны дараа дүгнэх хэрэгтэй. Асуудал боловсрогдож байгаа шатанд янз бүрийн яриа хийх нь асуудлын эрч хүчийг сулруулах, түүний эцсийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх нигууртай учраас энэ талаар би дэлгэрэнгүй яримааргүй байна.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ