“Миний цагдаа намайг хамгаалах уу”

img

“Эмч нарын хийсэн алдаа өвчтөнтэйгээ хамт авслагддаг” гэдэг аксиом бий. Тэгвэл сүүлийн үед цагдаа нартай хамаатай ийм аксиомууд дэндүү олон болчихжээ. “Цагдаагийн хийсэн гэмт хэрэг бусдад тохогдоод дуусдаг”, “Нохойтой тэрсэлдвэл хормойгүй, цагдаатай тэрсэлдвэл ажилгүй” гэх маягаар үргэлжилнэ. Цагдаатай холбоотой “Миний цагдаа намайг хамгаална” гэх мэт эерэг үгс байдаг л даа. Гэхдээ сүүлийн үед сөрөг үгс илт давамгайлах болов. Ийм сөрөг үгний цаана хүмүүсийн амьдрал, нус нулимс, өнчрөл хагацал байдаг учраас үүнд анхаарал хандуулахгүй байхын аргагүй юм. Шүүгч нар хүний амьдралыг шийддэг гэдэг, тэгвэл яг нарийндаа хүний амьдралыг шүүгч биш, хэрэг бүртгэгч, цагдаа нар шийдээд байгаа юм биш үү.

ө

Уншигчид санаж байгаа байх, 2000-аад оноос хойш манайд нэг гаж үзэгдэл газар авсан. Тэр бол ажилчид нь санаандаа нийцээгүй удирдлагынхаа эсрэг босч, ажил хаядаг явдал. Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайдаар томилогдоход эсэргүүцсээр байгаад буулгасан жишээ хамгийн том нь. Үүнээс хойш “ингэж болдог юм байна” гэж бодсон уу, төрийн албан хаагчид удирдлагтайгаа хийх тэмцэлд шуударсан билээ. Асрах газрын дарга өөрчлөгдчихөөд хүмүүжигч хүүхдүүдээрээ “Аавыг минь битгий ажлаас халаач дээ” гэж хэлүүлж уйлуулаад бичлэгийг нь телевизэд аваачиж өгч байсан ч түүх байдаг.

ө

Гэхдээ л өнөөдрийнх шиг эмч нар нь өвчтөнөө “заяа нь мэдэг” гэж орхиод ажил хаяж, цагдаа нар сайдынхаа эсрэг бослого гаргаж байгаагүй. Сайндаа л бичиг сачиг барьж гүйдэг, яалт ч үгүй дээд газрын шийдвэр учраас тэгсхийгээд чимээгүй болдог байсан. Харин одоо эрх ашгийг нь хөндөөд ирэхээр бусдыг хохироосон ч хамаагүй гэж үздэг, дэндүү увайгүй болж хувирчээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, цагдаагийн албан тушаалтнуудын зөрчил­дөөн үүний тод жишээ. Гэхдээ энэ хэргийн тухай биш, энэ хэрэг иргэдэд ямар дохиог өгөв гэдэг талаас илүү хөндөе. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэж үг бий. Хууль зүйн сайдтай холбоотой хэрэг иргэдэд айдас үлдээсэн байна. Бүр тодруулбал, “Салбарынхаа сайдыг ингэж чадаж байгаа юм чинь, энгийн биднийг яаж ч чадах юм байна” гэдэг айдас.

ө

Анх Х.Тэмүүжин сайдыг “Цагдаагийн байгууллага бол үйлчилгээний байгууллага” гэж хэлэхэд гайхсан хүн олон байсан. Магадгүй, энэ гайхалт л Монголын цагдаа иргэндээ үйлчилж чадахгүй байна аа гэдгийн хамгийн эхний илэрхийлэл. Гэтэл энэ үнэнийг засахыг чармайсных нь төлөө салбарын сайдтайгаа зөрөлдөж байна гэдэг нь өөрөө гажуудал.

ө

Монголчууд аливаа зүйлд хэлбэр талаас нь илүү хандаад байгаад харамсдаг юм. Хууль, эрхзүйн талаасаа Монгол бол дэлхийд байхгүй хүнлэг, энэрэнгүй, хууль дүрмээ дээдэлсэн орон шүү дээ. Манай хуулийг судалсан ямар ч хөгжингүй орны иргэн гайгүй иргэншсэн хуультай байна шүү дээ л гэж хэлнэ. Гэвч амьдрал дээр, өрөөр хэлбэл агуулга нь өөр болчихдогт эмгэнэл нь оршино. Бидний нүдэнд хамгийн ил байгаа хот төлөвлөлтийн тухайд гэхэд л хууль журмандаа “А”, “Б” гээд бүсчлээд атаархмаар сайхан зааж өгсөн байдаг юм. Гэвч орон сууцны барилгаас 20 хүрэхгүй метр зайд баригдсан бензин колонк нийслэлд хэд байгаа билээ дээ. Цагдаагийн албаны тухай хууль ч энд хамаатай.

ө

Гадны улс оронд иргэн нь цагдаагаасаа “Та бичиг баримтаа шалгуулчихаад шаардлага тавина уу” гэж хэлэх эрхтэй, эрхээ эдэлж ч байдаг. Харин манайд бол ингэж хэлснийхээ төлөө цагдаагийн заналхийлэлд өртдөг. Тухайн иргэн эдлэх ёстой эрхээ эдлэхийг хүссэнийхээ төлөө цагдаагийн дарамтанд ордог. “Та миний эрхийг уншаад өгчих, эрхээ уншчихаад гавлуулъя” гэж хэлсэн залууг “Яасан том п… вэ” хэмээн хараан зүхэж, эрүүдэн тамалж байгаа бичлэг интернэтээр цацагдсаныг олж үзээгүй хүн ховор биз. Энэ бол цагдаагийн үнэн дүр төрх. Цагдаа нэр зүүгсдийг ингэж оодроход нэг талаар иргэдийн хууль эрхзүйн мэдлэггүй байдал нөлөөлж байгааг үгүйсгэхгүй.

ө

Гэхдээ хамгийн гол шалтгаан нь цагдаад хэтэрхий их эрх мэдэл олгож, түүнийгээ хуулиар баталгаажуулж өгсөн байдагт оршино. Зөрчил гаргасан иргэнд хариуцлага ногдуулахдаа шийтгэлийг хэтэрхий хол ялгаатай тогтоож өгсөн байдаг жишээг энд дурьдаж болж байна. “Торгох буюу баривчлах ял шийтгэнэ” гэдэг заалт бол цагдааг хэтэрхий дөвийлгөсөн заалт. Цагдаа зөрчил гаргасан иргэнийг торгосон ч болно, хорьсон ч болно. Хэрвээ цагдаатай аятайхан харьцахгүй бол шүүхэд шилжүүлж орхино. Тэнд илүү харгис хууль үйлчилж, илүү их эрх мэдэлтэй шүүгч хэмээх “мангаа” зогсож байдаг. Нэг жишээ авья. Эрүүгийн хуулийн 98.2-т “Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, уг үйлдэл нь зовоон тарчлаах шинжтэй байсан, эсхүл онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гурван сар хорих, эсхүл таван жил хорих ял шийтгэх нь шүүгчийн мэдлийн асуудал болж хувирч байгаа биз. Ийм байхад хэн ч “аятайхан” байж байгаад бага ял сонсохыг бодно. Цагдаа шалгасан бүх хэргээ шүүхэд шилжүүлдэг болгоод, дээрээс нь Эрүүгийн хуулийн хэтэрхий бүдүүн тойм байдлыг үгүй болгож чадвал бүх зүйл хуулийн дагуу шийдэгдээд явах боломж арай л ихэснэ гэж санагдана.

ө

Монголд л байдаг бас нэг гажуудал цагдаатай холбогдоно. Тэр бол өнөөгийн төрийн байгууллагуудын нийтлэг дүр төрхийг харуулж байгаа “Хаанаасаа хаалгач нь” гэдэг үгийг хэрэгжүүлдэг байдал. Сайд, дарга нарынхаа өгсөн үүргийг биелүүл­дэг­гүй, эсвэл огт ойлгодоггүй нөхдүүд цагдаа дэндүү олон. Дээр жишээ татсан “Хуулиа уншиж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан иргэнийг зодсон цагдаа бол энэ нөхдүүдийн нэг төлөөлөгч нь. Ийм нөхдүүд нь голцуу ахлагч нар байх бөгөөд байнга ийм зөрчил гаргаж, дарга нарынхаа чихийг халууцуулан “Мянган үхрийн эвэр доргиож” байдаг юм. Дарга нарын байсхийгээд л “шахах” “Үзлэгт хэрэгтэй” элдэв шалдав зүйлсийг дуугүйхэн шиг худалдаж авчихаад, мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа шударга цагдаа нар ч олон байгааг хэлэх нь зүйтэй байх.

ө

Цагдаа, ер нь л төрийн байгууллагынхны гаргасан зөрчил хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр гарч байж л зохих журмын дагуу ший­дэгддэг бас нэг гаж үзэгдэл манайхаас өөр оронд байдаггүй байх. “Цагдаа намайг хохироолоо” гэсэн гомдол байсхийгээд л ороод ирнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ийм асуудалд нэг талын байр суурийг илэрхийлж болдоггүй. Гэвч яах аргагүй хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрлэсэн хэргүүд хэвлэл мэдээллийн хэ­рэгслээр гарч, гарсны дараа шийдвэр өөрчлөгдсөн явдал гарсаар байгаа нь үнэн билээ.

ө

Эх сурвалж: www.mminfo.mn

ө Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
энэ нийгэмд хамгийн их ажил хийж байгаа хүмүүс дандаа л хэл аманд өртөх юм даа
2014-09-18
иргэн:
цагдаа нар муу сайн хэлүүлээд зарим нэг нь амь насаа алдаад явж л байх юм гэхэд нөгөө эрх мэдэлтэй өндөр цалинтай прокурор шүүгч нар юу хийдэг бол доо
2014-09-18
иргэн:
хуулийг өөрчлөхгүй бол яах юм нөгөө нөхөрийг нь саатуулж хоривол бас нэг их мэдэгч хүний эрх чөлөөнд халдаж байна гээд........
2014-09-18
иргэн:
цагдаагүй амьдраад үзэл дээ өөрсдөө цаг дээрээ тулвал агсан согтуу тавьж байгаа хутга буу барьсан хүмүүсийг хараад яаж хар амиа бодоод зугтах бол доо цагдаа нар цаг наргүй цалингаа голох ,ажил хаях эрхгүй төрийн албан хаагч нар байхгүй шүү
2014-09-18
иргэн:
цагдаагийн албан хаагчид үнэхээр бүдүүлэг нөхөр нь авгайгаа зодоод алах гэж байхад нөхөр нь 5000 төгрөг гадаа гараад өгөхөд л шууд хаяад явж байсныг би нүдээрээ харж байсан хүний амь 5000 төгрөгнөөс дор байгаа биз дээ тийм өчүүхэн тэнэг улсууд цагдаа гээд явж байгааш дээ
2014-09-18
иргэн:
цагдаагийн албан хаагчид үнэхээр бүдүүлэг нөхөр нь авгайгаа зодоод алах гэж байхад нөхөр нь 5000 төгрөг гадаа гараад өгөхөд л шууд хаяад явж байсныг би нүдээрээ харж байсан хүний амь 5000 төгрөгнөөс дор байгаа биз дээ тийм өчүүхэн тэнэг улсууд цагдаа гээд явж байгааш дээ
2014-09-18
asuut:
203.91.118.178/-d solongos mashin unahaar teneg baidag boloh nee . oron ornii huuchin seg unaj baij
2014-09-18
иргэн:
угаасаа монголчууд сэтгэл зүйн доройтолд орчихсон манайханд хатуу дектатур хэрэгтэй давруу улсууд төр төмөр нүүрээ харуулах юман дээрээ харуулах хэрэгтэй бат үүл арай зөөлдөөд ард түмнээр шийднэ ч гэх шиг нялуун юм яриад байгаа харагдах юм ард түмний эрх ашгийг нэг 2 хүний эрх ашгаас доогуур тавих ёсгүй шүү бат үүл даргаа хатуу юман дээрээ хатуу зогсох хэрэгтэй одоо тэр тусмаа хууль зөрчсөн өөрийн эрх ашгийг бусдыхаас дээгүүр тавиад байгаа дураараа дургиж байгаа улсыг хууль гэж байдаг гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй шүү дээ
2014-09-18
цагдаа цагийн найз:
за цагдаа бидэнд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй, цагдаагийнхан болж бүтэхгүй байна уу гэвэл тийм. үнэхээр цагдаагийн бүх зүйл болж бүтэхгүй байна. цагдаагийн албан хаагчид хэт бүдүүлэг байна. удирдлагууд нь ард иргэдээ маш хохироож хэлмэгдүүлж байна. цагдаа ард түмнийхээ дунд үнэхээр нэр хүндгүй болжээ. энэ тэмүүжин сайдаас өмнө эхлэлтэй. иргэдээ буудаж авсан, авилгал авдаг, дээрэнгүй, хэлмэгдүүлдэг гээд олон асуудал цагдаагийн байгууллагатай өнө удаан явж байна. энэ дундаа умбг буюу мөрдөн байцаагч нар иргэдийг хомроголон хэлмэгдүүлдэг, зөвхөн мэдүүлэг дээр үндэслэн хэрэг үүсгэдэг, эрүүгийн хэргийг заавал хүндрүүлэх гэж оролддог учир нь том сүржин хэрэг илрүүлбэл цол нэмнэ, урамшуулал авна гэж боддог юм шиг. үүнээс болж өнөөдөр шоронд ял эдлэж буй хүмүүсийн ихэнхи нь зохион байгуулалттай бүлэг гэх гэмт хэргээр яллагдсан дандаа 18-30 насны залуу хүмүүс байгаа. цагдаа үнэхээр бохир байгаа нь үнэн энэ цагдаад орж буй залуус ихэвчлэн өөр сургуульд орж чадаагүй боловсролгүй залуус орж байгаагаас болж ер нь зан харьцаа мэргэжилийн түвшинд их сул дорой газар болсон байна. үүнийг үнэхээр засч залруулах хэрэгтэй. яагаад цагдаа цагийн найз, эрийн муу цагдаа, цагдаа иргэнээ хамгаалахгүй, цагдаа хэлмэгдүүлэгч гэх үгс гарах болов. бодууштай шүү
2014-09-18
bodol:
end olon hyn tsagdaagaa sain muu olon yanzaar bichsen baih yum hyn hynii bodol tuulj yzsen byhen yanz byriin dygneltend tsagdaag hyrgej baigaa baih gehdee end anzaaraad baihad sain muu bichsen hymyys bygd tsagdaag baihgyi bolgoyo gej bicheegyi baina tegeheer ene niigemd tsagdaa heregtei l yum baina tiim yy tegeheer sain muu ch tsagdaa ajlaa hiij l baina gesen yg tiimees tsagdaa taniig hamgaalj baigaa yum bish yy
2014-09-18
qwer:
lavl baar restoranyyd tsagdaa dyyddagyi, yamar negen hereg garaad dyydval sariin etseer ednih 2 ydaa dyydsan ochij araga hemje av geh markaar haritstag, ygan tatvara tolool ajilj bga bhda.
2014-09-18
иргэн:
өөр ямар ч ажил хийж чадахгүй хүн монголд цагдаа болдог юм биш үү. монголын цагдаа нар толгой муутай, биеийн хөгжил муутай, хэл яриа харьцаа муутай бас сэтгэл муутай
2014-09-18
тэмцэгч:
цагдаа нарын тухай, гэмт хэргийн гаралт ихэссэн тухай ярих гэж байгаа бол хууль зүйн сахйдтайгаа ярьдаг олон улсын жишиг байна. манайд бол тэмүүжингийн гайг хамгаалах ан-ын аппарат ажиллаж байна. тэмүүжингийн үед л гэмт хэргийн гаралт ихсэж, цагдаа нь гэмт хэрэгт холбогдож, хоирх байгууллага нь тэр өндөр хамгаалалттай газраас хоригдлоо алдаж байна. элбэгээ, тэмүүжин 2-ын хийсэн хуулийн байгууллагын шинэчлэлийн үе дүн нь энэ. шинэчилсэн зүйл нь тэмүүжин, элбэгээ 2 өөрийн найз, хамаатанаар шүүхийг ддүргэж, дэт нь дээд цэгтээ хүртэл шүүхийн нэр хүндийг унагааж, шүүх авилгалаар дүүрлээ.
2014-09-18
temuujin.:
chi sarangereliigee hediid shorongoos sullah ve?! tanii helsneer zuv zugeer huniig mordood zohiomoloor tsagdaa hereg burtgeed baisan yum bol tanii shuugchid nudee aniad sarangereld 2.5 jiliin horih yal onooson bolj baina uu?! esvel uunees olon jiliin yal onoog baisan hergiig ni tanii shuugchid tand uilchilj heregten sarangereld yal zavshuulj tsoohon jiliin yal onooson uu?!......???
2014-09-18
temuujin.:
chi sarangereliigee hediid shorongoos sullah ve?! tanii helsneer zuv zugeer huniig mordood zohiomoloor tsagdaa hereg burtgeed baisan yum bol tanii shuugchid nudee aniad sarangereld 2.5 jiliin horih yal onooson bolj baina uu?! esvel uunees olon jiliin yal onoog baisan hergiig ni tanii shuugchid tand uilchilj heregten sarangereld yal zavshuulj tsoohon jiliin yal onooson uu?!......???
2014-09-18
medehgui l baina.:
odoo bol bidniig lavtai hamgaalahgui ee. harin temuujin bolood tuunii toiron hureelegchiig bol harin chig batalgaatai hamgaalna aa. aldaa ongoog ni helelgui l yaahav. temuujingiin huuliin zasaglaliin ued omnohoo het muuchilj,ooriigoo tovoilgoh handlaga ni herees hetersen geltei.temuujingiin uzleer tsagdaa bur muu, hergiig hudlaa gutgej hereg burduuldeg geed bodchihie. getel shuugchid ni tuuniig shalgaj nyagtlahguigeer nudee aniad l shiiddeg bolj baina uu?!nogoo shuuh, tsagdaagaa hyanadag prokuroor ni haichihsan bolood baina ve?! ajil uureg guyitsetgej baigaa hend ch aldah onoh yum gardag.onoson ni olon baij niigemd huleen zovshoorogddog.yamrch baisan tsagdaad ard tumen temuujingiin heleed zarlaad baigaa shig muu heldegui ee
2014-09-18
medehgui l baina.:
odoo bol bidniig lavtai hamgaalahgui ee. harin temuujin bolood tuunii toiron hureelegchiig bol harin chig batalgaatai hamgaalna aa. aldaa ongoog ni helelgui l yaahav. temuujingiin huuliin zasaglaliin ued omnohoo het muuchilj,ooriigoo tovoilgoh handlaga ni herees hetersen geltei.temuujingiin uzleer tsagdaa bur muu, hergiig hudlaa gutgej hereg burduuldeg geed bodchihie. getel shuugchid ni tuuniig shalgaj nyagtlahguigeer nudee aniad l shiiddeg bolj baina uu?!nogoo shuuh, tsagdaagaa hyanadag prokuroor ni haichihsan bolood baina ve?! ajil uureg guyitsetgej baigaa hend ch aldah onoh yum gardag.onoson ni olon baij niigemd huleen zovshoorogddog.yamrch baisan tsagdaad ard tumen temuujingiin heleed zarlaad baigaa shig muu heldegui ee
2014-09-18
цагдаа:
энд үнэн шүүмжлэл ч байна. хорсол занал ч байна. бид ийм л ухамсрын харилцан адилгүй орчинд ажилладаг тул тэвчдэг нэг нь байхад тэвчдэггүй нь ч бий. сүүлийн үед дарга, улс төрчдийн гарын хүмүүс ихээр шургалж тайван ажиллуулахаа болилоо. аятайхан ажил болгоныг булааж авч бантагнуулаад. цагдаа иргэдэд үйлчлэх төрийн байгууллага гэдэг зарчмаар пүрэв генерал ажиллуулж эхэлсэн юм шүү дээ. тэмүжин биш. харин энэ этгээд цагдааг элдвээр хэлж, цагдааг хүмүүжүүлэх төлөвшүүлэх үүрэгтэй хүч спорт хороо, соёмбо чуулга, эмнэлэг, цагаан шонхор оёдлын үйлдвэрийг устгаж, биднийг бахархах зүйлгүй, сайн тамирчин, харж дэмждэг бөхгүй болгосондоо кайф авч суудаг байх.
2014-09-18
зочин:
та нар цагдаагүй нэг хоноод үздээ хэцүүдэнэдээ төрийн хамгийн хүнд муу муухай ачааг үүрч яваа цагдаа нараа хайрлах хэрэгтэй. харин тэдэн дотор муу хүмүүс шургалсан байхыг үгүйсгэхгүй тэр нөхдийг нь л зайлуулах хэрэгтэй цагдаа нартаа амжилт хүсье
2014-09-18
urgen b:
zam deer zogsood durem juramaa morduuleed uridchilan eergiilehed bolmoor bhad mashind nyugdchaad zorchson hoino torgodog iim tsagdach tsagdaa nar heregtei yumuu zihitsuulagch sergiilegch heregtei yumuu saidaa
2014-09-18
зочин:
үнэн шүү цагдаа гэхээр ой гутаж байна. би хэзээ ч цагдаагийн байгууллагаар явж үзээгүй. гэхдээ нэг луйварчингаас болоод орж үзсэн чинь цагдаагийн байгууллага монголын ард түмэнд хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу. бараг эд нараас сайн дурын байгууллага нь дээр ч юм уу гэж бодогдсон. цагдаа нарын сэтгэл зүй гэж ёстой новшийн. эсвэл муу юмтай орооцолдсоор байгаад баргийн юмыг тоохоо больчихсон юм уу. арай ч дээ ийм цагдаатай байх ч гэж дээ, даанч дээ тэмүүжээн чи л өөртөө хэрэгтэйгээр ажиллуулдаг юм байгаа биз энгийн над мэтийн иргэнд хэрэггүй л хүмүүс байна лээ. би тэгэхэд өчнөөн жил татвар төлж хэд хэдэн хоолны савыг тэжээж байна дээ гэж бодохоос зэвүү дургүй зэрэг хүрч байна шүү
2014-09-18
зочин:
үнэн шүү цагдаа гэхээр ой гутаж байна. би хэзээ ч цагдаагийн байгууллагаар явж үзээгүй. гэхдээ нэг луйварчингаас болоод орж үзсэн чинь цагдаагийн байгууллага монголын ард түмэнд хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу. бараг эд нараас сайн дурын байгууллага нь дээр ч юм уу гэж бодогдсон. цагдаа нарын сэтгэл зүй гэж ёстой новшийн. эсвэл муу юмтай орооцолдсоор байгаад баргийн юмыг тоохоо больчихсон юм уу. арай ч дээ ийм цагдаатай байх ч гэж дээ, даанч дээ тэмүүжээн чи л өөртөө хэрэгтэйгээр ажиллуулдаг юм байгаа биз энгийн над мэтийн иргэнд хэрэггүй л хүмүүс байна лээ. би тэгэхэд өчнөөн жил татвар төлж хэд хэдэн хоолны савыг тэжээж байна дээ гэж бодохоос зэвүү дургүй зэрэг хүрч байна шүү
2014-09-18
зочин:
одоогийн цагдаагийн алба жинхэнэ утгаараа авилгачид болсон байна лээ. ажилдаа ямар ч сэтгэлгүй хөлдүү бид нараар зүгээр л тэжээлгэсэн *нууд байна лээ. ер нь тэмүжингийн шинэчлэл энэ тэр нь бүр эсрэгээрээ болчихсон юм биш үү. цагдаа бол мөнгөтэй хүнд л үйлчилдэг бололтой. монголын цагдаа шүүх гэхээр ой гутаж байна шүү. юун намайг хамгаалах бөөн чирэгдэл, хөлдүү мануухай, хүн чанаргүй новшнууд
2014-09-18
зочин:
одоогийн цагдаагийн алба жинхэнэ утгаараа авилгачид болсон байна лээ. ажилдаа ямар ч сэтгэлгүй хөлдүү бид нараар зүгээр л тэжээлгэсэн *нууд байна лээ. ер нь тэмүжингийн шинэчлэл энэ тэр нь бүр эсрэгээрээ болчихсон юм биш үү. цагдаа бол мөнгөтэй хүнд л үйлчилдэг бололтой. монголын цагдаа шүүх гэхээр ой гутаж байна шүү. юун намайг хамгаалах бөөн чирэгдэл, хөлдүү мануухай, хүн чанаргүй новшнууд
2014-09-18
хүн:
энд дэмий балай юм бичээд байгаа улсууд бүгд ухамсар доройдоо цагдаагаа муулах юм өнөөдөр цагдаа хууль сахиулагч байхгүй бол энэ жиргээчид бүгд гэмт хэрэгтэнүүд хуулийн дор амьдарах чадваргүй тиймдээ энэ харилцаанд өртөж мэдэрсэн байгаагаа харуулж байна таны өнөөдөх амьд явж байгаа эд хөрөнгө өмчилж байгаа сайхан эхнэр дагуулаад явж байгаа нь юунаас хамаарч байгааг сайн бод доо тэр муулаад байгаа хүмүүс байхгүй бол та зүгээр нэг амьтан болох байсан байхаа
2014-09-18
яана даа:
цагдаа чамайг дайрч алж мэднэ. цагдаа нар чамайг ялтан болгох ёстой амархан. тэр с. гэх хүүхнийг харахад манай цагдаа нар хууль баримтласан дүр эсгэж санасан бүхнээ дураараа хийж чадаж байна. нэг өгдөө радиогоор монголд төрийн эргэлт хийлээ, хурандаа, генерал ... гэж уншихад гайхах зүйл алга болсон
2014-09-18
halh er:
tsagdaa nartai hsritsaj uzeegui humuus bas tsagdaa nar oorsdoo end nileed setgegdel bichjee..mongoliin tsagdaa nar jinhene nohoinuud shte
2014-09-18
irgen:
tsagdaa bolgon adilgvi shvvdee tsoohon heden hvnees bolj niit ni hamaaryylj bolohgvi bh tsagdaa ajillaj l bga. harin zarim yhamsar doroi hvmvvs ajlaa hiij bga tsagdaag yaj doromjildog bilee ted ch bas irgen hvn shde ali ali ni erh vvrgee yhamsarlaj soyltoi bh heregtei bh
2014-09-18
shudraga bai:
ene niitleliig bicnsen setgvvlcn heze negen tsagt muu hvmvvsin gart urtuj deeremdvvlj hvcnirhiilvvlsen bol iim bicnij cnadahgvi bsn bh. ene niitlel bol ertnes nairulj bicnsen zahialgat niitlel yum shig bna. iim yum niitelsnii tuluu hediig.avsan bol gej bodlo
2014-09-17
vnencn irgen:
tsagdaa bhgvi bol ene tsagdaag muulj bga hvmvvs geresecn garcn cndahgvi shde. tsagda ta narig hamgalj bga bolohor l iim t1 yum yarij bicnij bga bhda. ene hvmvvs eh orondoo yigar giigvlsen bolod erh ntr yariad bga yim be vvreg gej bas bdag bha. danda hulgaicn deeremcnin hvcnirhiilegcn udamtai hvmvvs tsagdaag muuldag gesen vnen bh
2014-09-17
zochin:
zugeer l huuli sahiulagchid uursduu huulia bieluuldeg,yos surtahuuntai baigaasai ....uls oron bolgon huuli sahiulagch tsagdaa nartai.ted ajlaa her sain hiideg ni uls ornii nuur tsarainaas haragddag gej boddog.
2014-09-17
zochin:
tsagdaagiin baiguullagiin uil ajillagaand setgel dunduur baidagaa helmeer baina.naad zahiin ji*e ni yumaa hulgaid aldahad olj uguh ni bitgii hel barag hohi ni geed uuduus shudee chigchleed suuj baih yum bile.ha* baishind amidardag eceg ehiin mine gert hulgai orood hed honoj baital hajuu ail tegeed hoid aild ni geh met ugsraad hulgai orson.hulgaich nar in ingetlee davarch tolgoi deer sandaildag bolj...ene chin huuli huchnii baiguullaga ni sul doroig haruulj baigaa hereg.hereg ilruulelt gej baihgui....ted chin bidnii amgalan taivan baidaliig hamgaalah uuregtei biz dee,getel bid yun amgalan taivan baih,aidas tugshuur bolgoomjlol dund l amidarj baina.....
2014-09-17
нттс:
одоо эрхээ эдэлж чадаж байгаа юм чинь үүргээ мэдэж амьдрая зүгээр явж байхад наашаа хүрээд ир гавлнаа зодноо гээд байдаг тэнэг цагдаа байхгүй байхаа бид л дүрэм журамаа барьж явж сурая
2014-09-17
ухамсар муу байна оюуны хоосоролд орж байна даа:
хүн өөрөө асуудалтай байж л буруу зүйл хийж байж л цагдаатай орооцолддог зүгээ хууль дүриаа сахиад явж байгаа хүнийг хэн очиж оролдох вэ дээ жишээ нь авто ослын хувьд ухамсар дорой дүрмээ биелүүлдэггй хүмүүс л холбогддог холбогдож байгаа машины ихэнх нь микро аксент солонгос машинтай хүмүүс боловсролын хувьд бүрэн бус дундааас доош тэгээд бичиг үсэг мэдэхгүй хүмүүс тэгээд эрх ярихыг нь яана үүргийн талаар бол ямар ч ойлголт байхгүй ухамсар боловсролгүй нөхдүүд согтуу машин жолоодоод хүн дайрч алж байна согтуу машин жолоодоно гэдэг хутга бариад хүн рүү дайрч байгаатйа адил шүүд ээ
2014-09-17
zass:
hah mongoliin tsagdaa avarhuu alhuu
2014-09-17
hmmmm:
manai zagdaa nar gestapo-iin zagdaa nar shig aimaar hargis, buduun deerelhuu yumnuud l bg sh dee.
2014-09-17
1234:
цагдаагүй амьдраад үз дээ,юу болох бол би нарантуул дээр байдаг хүн цагдаа нар хурал зөвлөгөөнтэй ирэхгүй хэдэн цаг болоход л хэдэн архичид хулгайч нар нь дур дураараа хулгай хийж зодолдоод бөөн юм болдог,цагдаа нар ирээд тэдний барихыг нь бариад хөөхийг нь хөөгөөд дэгтэй болдог,хөөрхий орой хамгийн сүүлд л цагдаа нар явдаг юмаа хэцүү ажил байхаа
2014-09-17
tsagdaa:
manai tsagdaa nar mafiin zohion baiguulalttai darga nar ni muu argaar bayajsan ulsuud tsagdaad ajillaj baigaad bayajsan hurandaa nariig shuuheer oruulj ard timnii umnu shuuj hurungiig ni huraah heregtei
2014-09-17
bodi:
cagdaa nar uurgee bieluulj baigaa. uls turchid l tedniig evdeed baigaa yum.
2014-09-17
boogi:
tsagdaa nar deerelhvv ni vnen shvv.jaahan daruulgatai bolgohgvi bol dendej baigaa baih. sandag gegch bodwol tsagdaa yum shig baina.uuriiguu umuurch vheh gej baihaar huldvv tolgoigoo gesgee
2014-09-17
......:
хамгаалахаа больсон. алдаг болсон.
2014-09-17
made in china:
tsagdaa bol zubhun ard tumend yulchileh estoi.ted ard tumnii bool ni shuu dee
2014-09-17
* :
naad duul chini tsag baituugai neg sekuund ch chadahgui ee hun alah geed dairbal suulee habchaad guin hhhhh
2014-09-17
*:
tjbj chi bol uuruu guilagchih nohoin * abilgalchin
2014-09-17
tjbj:
muu tsagdaa ih bn bolovsorolgui guilachin tsagdaa ih bn.
2014-09-17
police against persons-т:
согтуу хүн хараад өмдөндөө тавих шахдаг жогорхойнууд их олон юм бичиж байнаа. чаддаг юм бол өөрснөө тэр ажлыг нь хийгээд үзээсэй нэг цаг ч тэсч чадахгүй дээ
2014-09-17
ганболд:
хуучин бол соц үед хамгаалдаг итгэдэг найддаг л байлаа.
2014-09-17
osgii:
yahab dee amar hyalbar argaar amidarah gesen muu bodoltoi humuusiin buugnurul bol chagaa ym shvv dee turiin ner barisan harmaandaa garaa huuggaad
2014-09-17
зочин:
цагдаа аймар аймар, нээх пээдийсэн юмнууд.
2014-09-17
сандаг:
хүсээд байвал цагдаагүй байгаад үз л дээ бат-үүл ямар туршилт хийж үзээгүй биш туршаад л үзчих
2014-09-17
цагдаагийн ажил хэцүү:
цагдаагийн байгуулагаар шалгагдаж арга хэмжээ авахуулсан хүн цагдаад дургүйцээд л явдаг байхгүй юу. хэрвээ согтуу жолоо бариад солиорч явахад нь цагдаа таарч журамлаагүй бол хүн дайрч алах ч байсан юм билүү хэн мэдлээ
2014-09-17
сандаг:
яахав дээ одоо хүртэл цагдаа ард түмнээ хамгаалсаар л ирсэн гэтэл тэмүүжин гээч нэг мангас гарч ирээд цагдааг хог шороотой хутгачихлаа шүү дээ
2014-09-17
minii chagdaa namaig hamgaalahgyi?:
minii chagdaa namaig hamgaalahgyi ee?neg iimerhyy hyyli garchee?ene yutai holbootoi geheer yhamsar doroi hyn bolj hymyyjeegyi nehedyyd chagdaa orj hooloon olj yadaj baigaatai holbootoi!bas hyn chanar erhelsen ajilaan hyndetgej syraagyitei syyd holbootoi!!!menge l olj baibal bysadiig ul hyndetgeh yuch bis,bas hajuugaar ni chagdaagiin ner barij boloh bolohgyi bygdiig hiij baidag hoino doo!!!mongold byh yum engersen horboo bolood bna syy!!!!deedsyyd ee!!!!!
2014-09-17
vanga:
unshigch yag zov helelee hariutslagaa bieluulehgui aldaa gargachaad hariutslagaa huleej chadahgui erh l geed bdag huniig tsustai ni holitol zodchood barigdahaaraa erh l geed bdag
2014-09-17
zochin:
zuv zuv. er ni deehen ued zaluu bhd yu ch boloogui bhd eruuljuulne gej ih demiirdeg baij bilee.....tgd ta nar eruul shahuu huniig yamar undesleleer eruuljuuleh gd bgn be geheer l hucheer huvtsas hunar taichuuld baliar umhuu uruu ruugee chihej oruuld yostoi utgagui baij bilee....
2014-09-17
unshigch:
manaihan erh l gej yariad baih ym uureg hariutslaga gej eroosoo yarihgui ym ym l bol erh minii erh minii ard tumnii erh geed l uureg hariutslagaa bieluulehgyi bj
2014-09-17
unshigch:
ene setguulch ooroo eruuljuulegdeed jaahan banga hurtsen ym bgaa biz
2014-09-17
unshigch:
zorchil gargaad barigdsan eruuljuulegdsen hun hezee ch bayrlalaa gehgui durgui ni hurdeg l bhgui yu
2014-09-17
negen ard:
zovhon tsagdaa gej bolohgui!! hamgiin ih deerelhdeg ni optseruud shuu dee!! ted l tsagdaa nartaa ulgerlej, oorsdoo dagan duurailgaj b/dag shuu dee!! nogoo onii yalgaa gedeg shig darga ni tsagdaa nariigaa- tsagdaa ni arduudiig deerelhdeg shuu dee!! darga nar ni arduudtai zov hartsaad b/val tsagdaa tegj l haritsana shuu dee!! minii tsagdaa namaig hamgaalahgui, namaig zodno, aashlana!!!
2014-09-17
unshigch:
hudlaa yum bichihee boli o ene setguulch nar
2014-09-17
zochi :
zuv zuv bilegtiin tsoliig huraaj av,temuujin saidiig gutgesen tsagdaagiin darga nariig eruugiin haruitslaga onogduul ard tumen *rdaj baina
2014-09-17