Ч.Хүрэлбаатар: Улс орноо бодож шийдвэр гаргавал бид дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын намрын чуулган эхлэхэд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх талаар мэдээлсэн. Энэ талаар УИХ дахь МАН-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас тодруулсан юм.
-Яамдуудын тоог цөөлж, нэгтгэх тухай асуудал яригдаж, хэрхэн нэгдэх талаар таамаглал дэвшүүлсэн мэдээлэлүүд гарч байна. Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Дэмжихээр барах уу. Яагаад вэ гэвэл 2014 оны дөрөвдүгээр сараас манай намаас төрийн энэ олон байгууллагуудын бүтэц эрс нэмэгдэж байна. Зохин байгуулалтыг цомхон болгооч ээ гэж хэлж ярьсан. Гэтэл эдийн засаг хямраад бодит байдал тулгараад ирлээ. Бид бизнес эрхлэгчид, ард иргэд чинь бүсээ чангалж байна. Тиймээс төр засаг бүсээ чангалж, бүтцийн өөрчлөлтөө хийгээч ээ. Үр дүнгүй зардлаа хасаач ээ гэсэн хийгээгүй. Харин нэг төсвийн тодотгол оруулж ирсэн. Тэрэн дээрээ огт энэ асуудлыг огт хөндөөгүй. Тэгэхээр нь ээлжит бус чуулган хийж, төсвийнхөө бааз суурийг өөрчилчихөөд, 2015 оныхоо төсвийг оруулж ирээч ээ гэсэн. тэрнийг бас хүлээжу аваагүй. Одоо аравдугаар сарын 1-нд УИХ-ын чуулган эхлэхээр 2015 оны төсөв гээд залруулаагүй суурин дээр хийгдсэн худлаа төсөв оруулж ирэх гээд байна. 1380 төгрөг дээр үндэслэгдсэн энэ төсөв нь бас л худлаа. Хажуугаар нь бас хэтэрсэн төсвийн тодотгол оруулж ирэх байх. Ингэж хоорондоо холбоогүй баримт бичгийг хүчээр нэгтгэж оруулж ирэн УИХ дээр төвөгтэй асуудал бий болгоод байгаа юм. Засгийн газар уг нь эдийн засгийн ажлыг хөтөлж явах байтал дандаа ингэж чирэгдээд асуудал үүсгээд байгаад л санаа зовоод байна.
й
-Өмнө нь МАН шахаж шаардаж байхад огт хөдлөхгүй байсан ерөнхий сайд өөрөө энэ асуудлыг гаргаж тавих гэж байгаа нь ямар шалтгаантай юм бол?
-Үнэнд гүйцэтгэж байгаа юм. Эдийн засгийн бодит байдал ямар байна. Төрийн албан хаагч зөвхөн 2013 онд 6769 хүнээр нэмэгдэж, төсвийн зардал нь хичнээн хувиар нэмэгдэв. Хувийн хэвшлийнхэн эхнээсээ хаалгаа хааж байхад төр засаг нь өөрөө энэ бүхнээ засах ёстой. Засахын тулд мөнгөийн бодлогын хүүгээ нэмэгдүүлээч ээ, үргүй ашиггүй зардлаа хасаач ээ гэж хэлээд байгаа юм. Одоо эрх биш хийх юм шиг байна. Гэхдээ энэ бол яриа. Үнэхээр нүдэн дээр хийж хэрэгжүүлж эхэлвэл бид итгэнэ.
й
-Яамдуудын тоог цөөлөхөөр фракцын зарчмаар орж ирсэн улс төрчидөө хаашаа оруулах вэ гээд бас нэг бужигнаан үүснэ гэж яригдаад байгаа. Энэ тал дээр ямар байх бол?
-Эдийн засгийн хямралтай бодитой үргэжилж байна. УИХ дээр эдийн засгийг эрчимжүүлнэ гэж анх ярьж байхад л 100 хоногт энэ эдийн засгийн уналт чинь дуусахгүй гэдгийг би хэлж байсан. Яагаад гэвэл алдаатай бодлогоо өөрчлөхгүй байгаад бухимдахдаа хэлж байсан. Одоо ч мөн ялгаагүй энэ үгийг хэлнэ. Фракцаа боддог үе өнгөрсөн. Улс орноо бодох үе ирсэн. Улс орноо бодож шийдвэрээ гаргавал бид дэмжинэ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ