Монголыг НАТО батламжилжээ
НАТО-гийн Умард Атлантын зөвлөл Монгол Улсын Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг "НАТО-гийн боловсрол, сургалтын төвүүд"-ийн сүлжээнд оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Уг зөвлөл Монголын Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг НАТО-гийн боловсрол, сургалтын төв гэж хүлээн зөвшөөрч батласныг тус байгууллагын Улс төр, аюулгүй байдлын бодлогын ерөнхий газраас албан ёсоор мэдэгдсэн байна. Энэ жил манай улсаас гадна АНУ-ын Тусгай ажиллагааны нэгдсэн их сургууль, Маршаллын төвийн дэргэдэх Хэлний сургалтын төв тус сүлжээнд элсэхээр мэдүүлгээ өгснөөс Монгол Улсын ийн баталжээ.
ө
НАТО-гийн боловсрол, сургалтын төвүүдийн сүлжээнд гишүүн болон түнш 23 орны 26 төв багтдаг бөгөөд Монгол Улс 24 дэх орон, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв 27 дахь төв болж байна. НАТО-гийн сүлжээ төвүүд нь цэрэг, мэргэжлийн дамжаа, семинар, бага хурал явуулахаас гадна НАТО болон НҮБ-ын ажиллагаанд оролцуулах цэргийн болон энгийн алба хаагч, цэргийн багуудад зориулсан хээрийн болон команд-штабын сургуулиудыг зохион байгуулдаг аж.
а
НАТО-гийн сургалт, боловсорлын төвүүдийн сургалтад Монгол Улсаас 2013 онд 28 төрлийн арга хэмжээнд 33, 2014 оны наймдугаар сарын байдлаар 39 цэргийн болон иргэний алба хаагчдыг хамруулаад байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ