Дүйцүүлэх албаны сургалт маргааш эхэлнэ
Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх сургалт маргааш эхэлнэ. Нийслэлийн Засаг даргын А/762 дугаар захирамжийн дагуу явагдах уг сургалт ирэх сарын хоёрны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Сургалтын нэгдүгээр хэсгийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ж.Даваарагчаа, хоёрдугаар хэсгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа, гуравдугаар хэсгийг Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ц.Батбаатар нар ахлан ажиллана.
ө Нэгдүгээр хэсэгт Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг
ө
Хоёрдугаар хэсэгт Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг
ө
Гуравдугаар хэсэгт Налайх, Багануур, Багахангай дүүрэг багтжээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ