Хилийн чанад дахь монголчууд эх орондоо чуулж байна

а
ө
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдвийн дор нэгдсэн хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ илгээжээ. Тэрбээр мэндчилгээндээ "Миний бие, Монголчууд Үндэсний Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд "Монголчуудаа олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” гэж уриалсан. Энэ уриалгыг би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол хүн бүрт, Монголоо гэсэн зүрх, сэтгэл бүрт хандан хэлсэн юм.
ө
Бидэнд үндэс угсаа, эх нутгаа санагалзах сэтгэл, хүсэл байна. Ганцаараа арав алхаснаас олуулаа нэг алхсан нь дээр. Бид олуулаа болох тусам манай улсын нийгэм, эдийн засгийн бүтээмж нэмэгдэн, улам бүр хөгжих болно. Бидний өвөг дээдэс үеийн үед энэ газар нутаг дээр олуулаа аз жаргалтай амьдрахыг хүсэн мөрөөдөж ирсэн" гэдгийг тэмдэглэжээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ