
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн 2011, 2012, 2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийсэн билээ. Энэхүү шалгалтаар байгууллагын мөнгөн хөрөнгийг зориулалт бусаар болон хувийн хэрэгцээнд зарцуулсан, зарим ажилтнуудыг үндэслэлгүйгээр шагнаж урамшуулсан зэрэг санхүүгийн зөрчлүүдэд нийт 7 акт тавигдаж, 112.6 сая төгрөгийг нэр бүхий албан тушаалтнуудаар нөхөн төлүүлэхийг Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-д даалгажээ. Энэ дагуу өнөөдөр Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-иас дээрх зөрчилтэй нэр холбогдсон хүмүүст холбогдох актыг хүргүүлж, нөхөн төлбөрийг энэ сарын 30-ны өдрийн дотор төсөвт төвлөрүүлэхийг мэдэгджээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ