Б.Хурцын асуудлыг Д.Сугар нягталжээ
АТГ-ын дэд дарга Б.Хурцын эсрэг “Хос дэнс” хуулийн клубын гишүүн А.Гантамир гомдол гаргаж буйгаа хэвлэлийн бага хурал зарлан, мэдээлж байсан. Тэрбээр УИХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 17-ны 52 тоот тогтоолоор Б.Хурцыг АТГ-ын дэд даргаар томилсон нь хууль бус шийдвэр хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Тэгвэл түүний гомдлыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар нягтлан шалгаад цэцэд маргаан үүсгэх асуудал биш гэж үзсэн гэнэ.
ө
А.Гантамир “Авлигын эсрэг хууль”-нд авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байгаагүй, сахилга, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, төрийн байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан, эрхзүйч мэргэжилтэй хүнийг АТГ-ын удирдах албан тушаалд томилно гэж заасан байдаг. Гэтэл Б.Хурцын ТЕГ-т ажиллаж байхдаа үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон гэдэг боловч 2006 оны Өршөөлийн хуульд хамрагдан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн. Мөн “Д.Энхбатыг хулгайлж ирсэн” гэх асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын шатанд гэм буруутай эсэхэд шалгалт хийж эрүүгийн болон холбогдох бусад хариуцлага ногдуулах эсэх, эрх бүхий байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад УИХ-аас түүнийг АТГ-ын удирдах албан тушаалд томилсон нь гэмт хэргийг үнэн бодит байдлаар үргэлжлүүлэн шалгах ажиллагааг зогсоосон гэх үндэслэлтэй байна” хэмээн мэдэгдэж байсан юм.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ