Монголыг хариуцах шинэ захиралтай уулзжээ
Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцан ажиллах захирлаар Берт Хофмэн хэмээх эрхэм томилогджээ. Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр шинээр томилогдсон захирал Берт Хофмэн, өмнө нь удирдаж байсан Клаус Роланд болон Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон нарыг хүлээн авч уулзжээ.
ө
Клаус Роланд 2010 оноос эхлэн Дэлхийн банкны Монгол, БНСУ, БНХАУ хариуцсан захирлаар ажилласан бөгөөд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийн өмнө хамтын ажиллагааны үр дүнгээ тайлагнан санал солилцох, шинээр томилогдсон захирлыг танилцуулах зорилгоор ийнхүү иржээ. Уулзалтын эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжих “Цахим эрүүл мэнд”, “Ухаалаг засаг”, “Боловсролын салбарын шинэчлэл”, “Тогтвортой амьжиргаа II” зэрэг төсөл болон Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтран хэрэгжүүлэх “Талын зам” төслийн талаар танилцуулсан байна. Улмаар төмөр зам, автозам, газрын тос, байгалийн хий, эрчим хүчний таван шугам бүхий “Талын зам” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрт Дэлхийн банкны оролцоо байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд албан ёсоор мэдэгджээ. Хариуд нь Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан шинэ захирал Берт Хофмэн “Цаг үе тааруу нөхцөлд мөчлөгийг сөрж, томоохон төслүүдээ эхлүүлэх нь эдийн засгийн ухаалаг алхам болдгийг дэлхийн олон орны туршлага бидэнд харуулсаар байна. Энэ жишгийн дагуу Монгол Улс “Талын зам” зэрэг том төсөл эхлүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаа нь сайшаалтай. Дэлхийн банкны зүгээс энэ төслийг хэрэгжүүлэхэд бүхий л боломжоороо хамтран ажиллах болно” хэмээсэн байна.
ө
Дэлхийн банк нь 1990 оноос хойш Монгол Улсын эдийн засгийн томоохон дэмжигч, туслагч байгууллага байсаар ирсэн бөгөөд өнөөг хүртэл нийт 560 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгожээ.
б
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ