Эцэг, эхийн буруугаас хүүхэд алга болдог

img

Олон нийтийн цахим хуудсаар “цааш нь share хийж тус болно уу” гэх хүүхдийн зурагтай мэдээлэл сүүлийн үед цацагдаж байна. Энэ хүүхэд тэндээс алга болсон гээд зураг, эцэг эх асран хамгаалагчийнх нь утасны дугаарыг нийтэлсэн энэ мэдээлэл олон нийтийг багагүй түгшээж, өдөр бүр хүүхэд алга болоод байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болжээ. Тухайлбал, 2014 оны есдүгээр сарын 4-ний өдөр алга болсон хүүхдийн зурагтай мэдээлэл өчигдрийг хүртэл фэйсбүүк хэрэглэгчид шэйрлэж байсан ба 10 мянга гаруй хүнд түгээгджээ. Гэтэл хүүхдийг алга болсон өдөр СХД-ийн цагдаагийн ажилтнууд олж эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн байх юм. Уг асуудлаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

а

Иргэд, эцэг, эхчүүд хүүхэд алга болсон, төөрсөн тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өгч үүний дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулдаг. Хоногт дунджаар 8-15 дуудлага ирдэг. Цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөс 10 минутын дараа хүүхэд нь ирэх тохиолдол байдаг бол нэг хоногийн дараа олдох ч явдал бий гэнэ. Мөн хүүхдийг алга болсны дараа эцэг эхчүүд өөрсдөө хайж цаг алддаг. Ингэхгүйгээр цагдаагийн байгууллагын тусламжийг авах нь зүйтэй. Харин цагдаад мэдэгдээд цагдаа эрэн сурвалжилж байхад хүүхэд нь олдсон тохиолдолд эцэг эхчүүд эргэж мэдэгддэгүй. Хүүхэд олдсон тухай эргэж бидэнд мэдээлэх хэрэгтэйг ЦЕГ-ын ХМТ-ийн дарга цагдаагийн хурандаа Б.Баатархүү онцолж байв.

а

Мөн “2014 он гарсаар алга болсон, төөрсөн хүүхэд нь аливаа гэмт хэргийг хохирогч, золиос болсон тохиолдол бүртгэгдээгүй байна. Хүүхдийн эд, эрхтэнг худалдаалах зорилгоор хулгайлсан хэрэг улсын хэмжээнд бүртгэгдээгүй. Ер нь цагдаагийн байгууллагад алга болсон гэж бүртгэгдэж байгаа хүүхдүүд олддог. Гэхдээ 1988 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 хүүхэд сураггүй алга болсон гэж эрэн сурвалжлагдаж байгаа. Улаанбаатар хотод 14, орон нутагт 11 хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна” гэж ярьсан.

х

Хүүхэд алга болох нь эцэг эхийн таарамжгүй харилцаа, хүчирхийлэлтэй гэр бүлд байдаг хүүхэд гэрээсээ дайжих, салсан эхнэр, нөхөр хоёр нэгэндээ хэлэлгүйгээр хүүхдээ авч явах, бага насны хүүхэд гэрээсээ төөрөх зэрэг шалгаантай байдаг аж. Гадаа тоглож байгаа бага насны хүүхэд эцэг эхийн хайхрамжгүй байдлаас ийш тийшээ төөрч одох, ухаан сууж, аливааг ойлгох болсон өсвөр насны хүүхэд эцэг, эхийн таарамжгүй байдлаас гэрээсээ дайжих. Ингээд харахаар хүүхэд алга болоход эцэг, эхийн үүрэг, хариуцлага чухал нөлөө үзүүлж байгааг анхаармаар.

х

Энэ үеэр хоёр өдрийн өмнөөс фэйсбүүк хуудсаар “сэрэмжлүүлэг” болон цацагдаж байгаа нэгэн эмэгтэй бичсэн “хар машинтай хүмүүс хоёр хүүхдийг нь авч явахыг завдсан. Туранхай байна гээд үлдээсэн” тухай мэдээллийн бодит байдлыг лавлав. Үнэн худал нь үл мэдэгдэх энэ мэдээллийг хоёр хоногийн хугацаанд 400 гаруй хүн шэйрлэсэн байсан юм. Харин цагдаагийн байгууллагын зүгээс “Энэ мэдээллийг шалгаж үзэхэд иргэн нь мэдээллийн эх сурвалж тодорхойгүй мэдээлэл тавьсан байгаа юм. Уг мэдээллийг нийтэлсэн эмэгтэйн нөхрийнх нь хамт ажилладаг хүний хажуу айлын хүнд хоёр сарын өмнө тохиолдсон явдал гэж тайлбарлаж байгаа. Бодитой эсэх нь тодорхойгүй энэ мэдээллийг бид шалгаж байна гэв.

х

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

facebookchin yanhnud:
facebook gej balai yumand dontsonii gai bhgui yu. er n ter ger bul huviihaa amidraliin zurag ur huuhdiihee zurgiig delgeed bdg debil huuhnuudiig gaihaad bdin. hoorhon urtei saihan ger bultei bol chimeegui oorsdoo oorsdiigoo erhluuleel bj bn biz. ger buliin zurgiig oir dotnii hamaatan sadangiin humuus gert irhed album bolgoj uzuuldeg bolhoos mai ene manai huuhed onoodor ter surguulid orloo hoorhon bga biz geheer ter huuhed hulgaildag gaj dontnuudiin olz l bolishd. debil facebookchin yanhnuud
2014-09-19
zochin:
sain b.a shu. manai tsagdaagiinhan.
2014-09-18