Юун эрлийз, юун хурлийз

img

- Монгол хоёр хуваагдах тухай асуудал яригдаж байгаа юм биш үү -

6

БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Зиньпин Монгол Улсад Төрийн айлчлал хийсний дараа энэхүү айлчлалын үр дүн, ач холбогдлын талаар дээр доргүй дүгнэлтээ өгч байх шиг байна. Тэдгээрээс “Чухал айлчлал болсон. Хэлэлцэн тохирсон зүйлүүдээ хэрэгжүүлж чадвал Монголын хөгжил дэвшилд илүү таатай орчин бүрдүүлэх хэд хэдэн алхам хийгдлээ.

6

Орос, Монгол, Хятад гурван улсыг хамарсан хамтын ажиллагааны шинэ тэнхлэгийн эхлэлийг тавилаа” гэсэн дүгнэлт зонхилж байгаа. Энд тухайлбал Хятадын нутгаар дамжин далайн боомтод хүрэх асуудлыг онцолж болно. Энэ ололт амжилтын хажуугаар анхаарал болгоомж төрүүлсэн хоёр ч асуудал бас өндийн босох төлөвтэй. Тэр нь хоёулаа банк, санхүүгийн салбарт хамаарч байна. Эхнийх нь 15 тэрбум юанийн своп хэлцэл.

15 тэрбум юань буюу 2.5 тэрбум ам.долларыг төгрөг өөр худалдаж аваад, оронд нь бид юугаа өгөх вэ гэдэг асуулт жаахан юм ойлгодог хүмүүсийн сэтгэлийг зовоож эхэллээ. Гадаад валютын нөөц багасаж, валютын ханш ороолж буй энэ үед своп хэлцэл аминд орж байж болох ч ирээдүйд бол ердөө л өр. Нөгөөх нь “Bank of China”-гийн салбар Монголд байгуулагдах тухай асуудал. Энэ оны эхнээс яригдаж эхэлсэн уг асуудал нэг хэсэг намжсанаа Си Зиньпиний айлчлалын дараа дахин амилж, хэвлэлийн хуудаснаа үзэгдээд эхэлсэн нь ямар учиртай вэ?

6

Си Зиньпин дарга “За, Элбэгдорж оо (Алтанхуяг аа), манай банкны салбарыг танайд орж ирэхэд дэмжлэг үзүүлнэ биз” гэж хэлж, тэрийг нь манай дарга нар толгой дохин хүлээж аваагүй нь лав. Тусгаар улсын Төрийн тэргүүнүүд хоёр орон болон олон улсын харилцааны асуудал хэлэлцэхдээ ийм үйрмэг юм ярьдаггүй. Тэр тусмаа эдийн засгийн нөлөө нь дэлхийд давамгайлах түвшинд хүрч яваа Хятад улсын Төрийн тэргүүн тэгж намба алдахгүй.

6

Харин айлчлалын дараа “Bank of China”- гийнхан “Дээд түвшинд яриад тохирчихсон шүү. Одоо зөвшөөрөл, гарын үсэг мэтдээ цааргалахгүй юм байгаа биз дээ” хэмээн Монголбанкныхныг шахамдуулсан сурагтай.

6

Нэлээд баттай эх сурвалжийн амнаас сонсогдсон энэ үг үнэний хувьтай. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат Хятадын банкийг Монголд залж авчрах замын чулууг түүх төлөвлөгөө, операци зохиож буй гэсэн шивэр авир яриа бас гарч эхлэв. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын түвшинд энэ асуудал яригдаагүй, тодорхой хүрээнд сөхөгдсөн байх магадлалтай ч түдгэлзэх, татгалзах хандлага зонхилж байгаа.

6

Гэтэл Засгийн газрын томоохон албан тушаалтан, Монголын толгой банкируудын нэг О.Чулуунбат төр засгаа давж дуугарч, Засгийн газрынхаа бодлогын эсрэг зүйлийг огт эмээх хулчийх зүйлгүйгээр удаа дараа яриад яваа нь үнэн тул мань эр одоо “цахилгаан дайн”-ы төлөвлөгөөндөө шилжиж байх бүрэн магадлалтай. Энэ тэгээд зөв үү? Гадаадын банкны салбар Монголд байгуулагдах нь ашигтай юу, аюултай юу?

6

О.Чулуунбатын талыг баримтлагчид “БНХАУ-ын дэлхийд томд орох банкны салбар Монголд байгуулагдсанаар манайд банк хоорондын өрсөлдөөн сайжирна. Нөгөө талаар гадаад валютын урсгалыг нэмэгдүүлснээр өнөөдөр бидний толгойн өвчин болоод байгаа валютын ханшийн эрсдэлийг бууруулна. Тэд их хэмжээний зээлийг бага хүүтэй олгож эхэлснээр манай банкуудын зээлийн хүү буурна.

6

Эцсийн дүнд бидэнд хэрэгтэй байгаа их хэмжээний хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгосноор бизнес, үйлдвэрлэлийн цар хүрээ нэмэгдэж, эдийн засгийн тэлэлт, өсөлтийг хангана” гэж сурталчилж байгаа. Худлаа, огт үндэслэлгүй яриа ч бас биш. Гадаадын томхон банкны салбар байгуулагдсанаар Монголын эдийн засагт сайнаар нөлөөлөх давуу тал бас ч бий бөгөөд тэр нь дээр дурдсан хүчин зүйлүүд мөн юм байна. Гэхдээ аливаад эерэг сөрөг хоёр тал бий. Болгоомжилбол зохих сөрөг өнцөг буюу сүүдэр тал руу нь өнгийгөөд үзье.

6

ЗААН, ХУЛГАНЫН ТУЛААН

Юуны өмнө энэ бол хүч тэнцвэргүй тулаан өрнөхийн эхлэл. Бат-Эрдэнэ аваргыг бага ангийн бацаантай барилдуулснаас ялгаагүй “наадам” Монголд дэглэгдэнэ.

6

БНХАУ бол дэлхийн бөмбөрцөг дээр том айл. Хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал, үйл ажиллагааны цар далайц, газар нутгийн хэмжээ гээд олон зүйлээрээ барилдааны дүйзэд баруун, зүүний аль нэг магнайд баараггүй зогсоно. Манайх хэдийгээр үүх түүх, өв соёл, нутаг бэлчээр, байгалийн баялаг, хөгжлийн ирээдүйгээрээ тийм ч жижигт тооцогдохгүй ч энэ наадамд бол амны л хүүхэд.

6

“Bank of China” нь БНХАУын төрийн өмчит Хятадын хөрөнгө оруулалтын компани “Central Huijin investment”-ийн 68 хувийн хөрөнгө оруулалттай, товчоор хэлбэл төрийн өмчит компани. Нийт актив нь 2.3 их наяд ам.доллар. Гэтэл манай банкууд бүгдээрээ нийлээд 12.5 тэрбумын л активтай. “Bank of China” манай бүх банкийг нийлүүлснээс 200 дахин том гэсэн үг.

7

Олон улсын үнэлгээний байгууллага “Moodу’s” 2014 оны гуравдугаар сард Монгол Улсын банк санхүүгийн байгууллагын төлөвийг В1 буюу сөрөг хэмээн үнэлсэн бол “Bank of China”-г А1 буюу эерэг гэжээ. Энэ бол Монголын банкуудын зээлжих зэрэглэл цаашид буурч магадгүй байхад Хятадын банкных эсрэгээрээ нэмэгдсээр байна гэсэн үг. “Bank of China” АНУ, ОХУ, Казахстан, Вьетнам гээд дэлхийн 37 улсад салбар нэгжээ байгуулан, үйл ажиллагаа явуулж байхад манай банкууд дотоодоосоо хальж чадахгүй байна.

7

Ийм илт хүч тэнцвэргүй тулаанд ялалт хэний талд байх нь ойлгомжтой. Өөрийнхөө нутаг дэвсгэрт бусдад ялагдах, харийн мөнгөний түрэмгийлэлд автахыг хэн хүсээ аж. Заанд орон гэрээ түйвээлгэсэн хулгана урт хошуугаар нь дамжин орж ялдаг өгүүлэмж үлгэрт л бий. Ядаж хулганын дайтай овсгоо, ухаан гаргахаа бодохгүй бол болохгүй биз ээ.

7

ӨРМИЙГ НЬ ТЭД, ХУСМЫГ НЬ БИД

“Bank of China” дэлхийд эхний аравт багтдаг банк. Дэлхийн олон оронд салбартай. Үндэстэн дамнасан ийм гигант банк үйл ажиллагаа явуулахдаа өндөр өгөөж бүхий зах зээлийг л сонгодог ажээ. Өөрөөр хэлбэл Монголын томоохон харилцагчид л тэдний сонирхлыг татна. “Эрдэнэт”, Оюутолгой, Тавантолгой, MCS, АПУ, МАК, “Женко”, “Моннис” гэх мэт томоохон байгууллага, группийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг сорчлон харилцаж, өөртөө татахыг эрмэлзэх нь ойлгомжтой бөгөөд дэлхийд явуулдаг үйл ажиллагааны чиглэл нь ийм. Манай зарим томоохон компаниуд аль хэдийнэ энэ урхинд ороод эхэлчихсэн гэх таагүй мэдээ бий. Байгууллагын нэр хүндийн асуудал учраас тэдгээр цөөн аж ахуйн нэгжийн нэрийг дурдахаа азная.

7

Нэг банкны (тэр нь гадаадын) хараат байдалд орж болохын гашууныг амсаж буй тэдгээрээс бусад нь сургамж авах болтугай. Гадаадын банкны салбар стратегийн чиглэлийн хөрөнгө оруулалтад гол анхаарлаа хандуулдаг юм байна. Тэгэхээр юуны өмнө манай уул уурхайн салбар гол бай болно гэсэн үг. Алт, зэс, нүүрс, газрын тос, уран, занар, эрчим хүчний салбар, магадгүй сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй барилгын салбар луу довтолгооны гол жигүүр чиглэх нь гарцаагүй.

7

Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт гадаадын банкны өрсөлдөөн бага, бараг байхгүйтэй адил бөгөөд зарим томоохон улс оронд ийм зах зээлийн 5-10 хувийг эзэлснээр л хязгаарлагддаг ажээ. Үйлчилгээний салбар тэдэнд үндсэндээ падлийгүй. Газар тариалан, мал аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэр зэрэгт гадаадын банкны салбараас бага хүүтэй зээл олж авна гэдэг бүтэшгүй л болов уу. Орон сууцны 08 хувийн зээл олгохгүй нь бүрэн баталгаатай.

6

Хэрэглээний болон бичил санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа үндсэндээ явуулдаггүй тул цалингийн, орон сууцны, сургалтын төлбөрийн, тэтгэврийн, хашаа байшин барьцаалсан гэх мэт зээлүүдийг олгох үүрэг дотоодын маань хэдэн жижиг банкинд л ногдох нь. Тэгэхээр өрмийг нь Хятадын банк хүртэж, хусмыг нь Монголын банк долоохтой адил хэрэг явдал болох нь ээ.

7

Хүссэн ч, эс хүссэн ч олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн чадавхи өндөртэй банк руу харилцагчид хошуурах нь тодорхой тул жам ёсоороо хөгжиж буй дотоодын банк санхүүгийн байгууллагын өрсөлдөх чадварт илт сөргөөр нөлөөлөх нь тодорхой байна. Өрсөлдөөнд тэсэж үлдэхийн тулд банкууд нэгдэх, үйл ажиллагааны зардлаа хумих, зээлийн хүүгээ хүчээр ч болов багасгах сайн талтай мэт боловч ажилгүйдэл, санхүүгийн үйл ажиллагааны доголдол үүсэж, бүтэц чадамж нь сульдан эвдэрч, эцэстээ Монголоор нэрлэгдсэн банк байхгүй болох харанхуй ирээд үй ёрлож байгааг нуух хэрэггүй.

7

ХУВААГДАЛ ХИЙГЭЭД СУРГАМЖ

Монголын банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхийг үгүйсгэх гэж үүнийг бичиж буй юм биш ээ. Монголын арилжааны банкуудад гаднын хувь эзэмшил байгаа нь гай болоогүй. Басхүү “Standard chartered” гэх мэтийн дэлхийн томоохон таван ч банкны төлөөлөгчийн газрууд манайд үйл ажиллагаа явуулж буй. Гагцхүү тэд хувийнх, “Bank of China” төрийнх гэдэгт л хэргийн хэргийн учир байгаа юм. Төрийн банк төрийнхөө бодлогыг л хэрэгжүүлдэг, хувийн банк хувьцаа эзэмшигчдийнхээ шийдвэрийг л дагадаг билээ.

7

Монгол Улсад орж ирсэн гадаадын нийт хөрөнгө оруулалтын 1/3-ийг БНХАУ дангаараа эзэлж байна. Өдгөө Монгол Улсад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 5200 гаруй аж ахуйн нэгж бий. “Bank of China”-гийн төлөөлөгч өөрийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдээ юуны түр үүнд дэмжиж ажиллана гэдгээ ил шулуухан мэдэгдсэн. Тэгэхээр бага хүүтэй, их хэмжээний санхүүжилт олж авах зорилгоор үндэсний компаниуд хятад хөрөнгө оруулагчтай хамтрахыг эрэлхийлэх, улмаар “үндэсний” гэх тодотголтой аж ахуйн нэгж уусан үгүй болох, уршигт нь “Bank of China”-гийн монополь тогтох бодит аюул энд байна.

7

Яваандаа Монгол Улсын маань эдийн засаг Монголын болон Хятадын хамааралтай гэсэн хуваагдмал байдалд хүрч болзошгүй. Малайзын эдийн засаг Энэтхэг, Малай, Хятадын хэмээн гурав хуваагдсан нь үүний жишээ. Индонезид 1998 онд хятадуудыг эсэргүүцэж эхэлсэн хядлага юунд хүргэснийг дэлхий нийт мартаагүй. Тайландад сүүлийн жилүүдэд үүссэн улс төрийн тогтворгүй байдлын сэжүүр ч “хятад мөнгө”-тэй холбоотой.

7

XIX зууны сүүлч, XX зууны эхээр Монголд Хятадын капиталын нөлөө хэт давамгайлсан нь ард олны эсэргүүцэл үүсэх шалтгаан болсон. Хятад пүүсийг тонож, талж, галдан шатааж байсан түүх чухамхүү эндээс эхтэй. “Даашинхүүгийн пүүс”-ийг тэр цагт шатааж болж байсан бол одоо болохгүй. Орчин цаг бол олон улсын гэрээ, эрх зүйд захирагддаг үе. Тусгаар улсууд өөрсдийн эрх ашгийг гаднын улс оронд хамгаалах өөрсдийн үзэл баримтлал, номлолтой. Өөрийн хөрөнгө оруулалт, иргэдийнхээ эрх ашгийг цэрэг зэвсгийн хүчээр хамгаална гэдгээ БНХАУ тунхагласан. Украинд тогтворгүй байдал үүсмэгц орос иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нэрээр ОХУ цэрэг, зэвсгээ оруулж, Крымийг салгаад авчихаж байгаа нь үүний жишээ. Сургамжаас суралцах хэрэгтэй бөлгөө.

7

Улсынхаа эдийн засгийг гаднын хараат байдалд бүтнээр нь оруулчихгүй юмаа гэхэд хуваагдмал улс, дажин самуун руу түлхчихгүйн тулд бодох эргэцүүлэх зүйл олон бий. Түүний нэг нь “Bank of China”-гийн салбарыг Монголд оруулж ирэх үү, үгүй юү гэдэг асуудал мөн бөлгөө. Нэг талд нь Монголдоо эзэн байх гэсэн Монгол, нөгөө талд нь Хятадаас хамааралтай Монгол гэсэн хоёр сөргөлдөгч гараад ирвэл юун эрлийз, хурлийзаараа дуудалцах, илүү бодит аюул нүүрлэх биш үү. ...БНХАУ-ын Төрийн тэргүүний манайд хийсэн айлчлал Монгол, Хятадын уламжлалт сайн хөршийн харилцааг цоо шинэ шат руу хөтлөв. Энэ шинэ зам цэвэр, буруу мухаргүй байг.

7

С.БАТБААТАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

c;alm;mcl;msd:
deer ued uriin dans shataadag baisan odoo ued arai bolomjgui baih. za tegeed tolgoi daraalan urund undaj dee
2014-09-19
enhee:
ene shal teneg asuudal yamar teneg in eniig demjdeg bn aa huurhun arga bn daa hujaa nart ene mash sonin bgaa bhgui yu chuluunbat gedeg hun ter tom ulsiin bankiig oruul irchiheed bas mongoliinhoo huul yosiig sahiulna geed bgaa yum daa teneg gar yaj bodoj chadaj bn aa yalaa gej ter tom bank dotood bodlogoo uur ulsad bariulah ve dee hehehehehe ineedemtei iim zaahan zah zeeltei gazar bod doo
2014-09-19
hihi :
bank orj irvel hujaaa suluuhan negdsen deerdeee
2014-09-19
irrgen:
yadaj hyatad ajilchid manai bankaar damjyylj munguu avag l dee.ted uursdiinhuu bankiig l ashiglana shyydee.tedniu bodlogiinh ni neg heseg bys yy.
2014-09-19
eh oronch:
za unuudruu l byy haraasaidaa.alt mungiig avaad yheh bish yr hyyhed hoich yed maani yadaj yadyy ch gesen uuriinh ni ehoron ni yldegdee.
2014-09-19
7777777777777777777buudal:
hoyrdoh oros
2014-09-19
uguidee:
ulsiig maani ene tom bamk yagaad tooj orj ireh geed baigaa ni sonin bna shdee
2014-09-19
irgen:
hytadiin bankiig yagaad zaaval odoo mongol ruu oruulah geed baigaa tsaad sanaa uul uurhaigaas garsan ashig orlogiig nuutsaar ideh gesen bodlogo gej bodoj bna
2014-09-19
саран:
ямар ч гадны банк аль нэг улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахдаа тухайн улсын хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. иймд хуулийн хүрээнд шаардлагатай хязгаарлалтуудыг хийж болно. тэгээд ч хятадын банк хөрөнгө оруулалтын банкны хэлбрээр ажиллана. манай дотоодын банкны жижиглэнгийн үйлчилгээ тэдэнд сонин биш. эмзэглэх шаардлага байхгүй. өнөөдөр эдийн засагт мөнгө хэрэгтэй байна.
2014-09-19
zochin:
bank of china - turiin umchiin bank uchraas turiinhuu l bodlogiig heregjuulne gej yutai une ug ve humuusee
2014-09-19
зочин:
санал нэг байна. монголыг дуусгая гэвэл хятдын банкийг оруулах байлгүй. улс орноо ил далд худалдсан хүмүүсийг дэмжээд байхуу.
2014-09-19