Иргэдийг хуурсан компанийг торгожээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Энгүй ХХК-ийн эзэмшдэг 158815 тусгай дугаараас Дэлхийн хөлбөмбөгийн аваргын төлөө тоглох хоёр улсыг нэрлээд 1000 ам.долларын эзэн болоорой гэх тааврын уралдаан зарласан боловч өнөөдрийг болтол дүнг шалгаруулаагүй, ялагч тодруулахгүй байгааг шалгаж өгнө үү” гэсэн гомдол иржээ. ШӨХТГ-аас уг гомдлыг Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж шалгажээ. Хяналт шалгалтаар “Энгүй” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.8, 12.1.10. дахь заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9. дэх заалт, Зар сурталчилгааны тухай хуулийн 7.2.3. дахь заалтуудыг зөрчсөн нь тогтоогджээ. Тиймээс тус компанийг нэг сая төгрөгөөр торгососн байна. Мөн тус тааварт оролцсон “Мобиком”-ийн 194 хэрэглэгч, “Юнител”-ийн 5420 нийт 5614 хэрэглэгчдийн мессежийн төлбөр болох 3.087.700 төгрөгийн хохирлыг буцаан төлүүлжээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ