“27 чингэлэг самрын хэрэг”-ийг шүүхээр шийдвэрлэжээ

img

Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хуш модны самрыг хоёр удаагийн үйлдлээр хилээр нэвтрүүлсэн Х.Амартүвшин, О.Эрдэнэ нарт холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд энэ сарын 11-12-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэжээ. Тэд 2011 оны 12 дугаар сарын 3-наас 2012 оны нэгдүгээр сарын 5-ны хооронд 27 вагон самрыг хоёр удаагийн үйлдлээр Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлж онц их хэмжээний хохирол учруулсан гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.

х

Шүүхээс шүүгдэгч Х.Амартүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269.2, 175.3 дахь хэсэгт зааснаар  6.6 жилийн хугацаагаар  хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлэхээр,  шүүгдэгч О.Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233.2, 175.3 дэх хэсэгт зааснаар  6.6 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

х

Мөн гаалийн улсын байцаагч  Б.Лхагвадорж, Б.Уранчимэг, Д.Отгонбилэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272.2 дахь хэсэгт зааснаар  тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин “Улаанбаатар Төмөр зам”-ын удирдах газрын ажилтан  Б.Эрдэнэхүү, П.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч,  хоёр жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тус тус шийтгэжээ.

р

Гэхдээ тэдгээрийн хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Лхагвадоржид оногдуулсан ялыг хоёр жилийн хугацаагаар, Б.Уранчимэг, Д.Отгонбилэг, Б.Эрдэнэхүү, П.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан ялыг нэг жилийн хугацаагаар тус тус  тэнсэж, хянан харгалзсан байна.

р

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gochoo:
bi 5th samar gargah gesen yum barigdval nadad tensen uguh bolov uu
2014-09-18
huulich:
huulchidaa baga tenegt mungu absan bolohoor tensej baigaa yum bizdee heleh ch ug alga daa
2014-09-18