“Энгүй” ХХК иргэдийг хуурчээ

img

Олон нийтийн дунд “Энгүй” ХХК-ийн эзэмшдэг 158815 тусгай дугаараас Хөлбөмбөгийн дэлхийн аваргын төлөө тоглох хоёр улсыг нэрлээд 1000 долларын эзэн болоорой гэх тааврыг явуулжээ. Гэвч өнөөдрийг болтол уралдааны дүнг зарлахгүй байгаа тул иргэд ШӨХТГ-т хандаж, тус компанийг шалгуулах гомдол гаргажээ. Шалгалтаар уг компани иргэдийг хуурсан нь тогтоогдсон байна.

а

ШӨХТГ-аас уг үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг судлан шалгажээ.

п

Шалгалтаар “Монгол контент”, “Юнител”, “Энгүй” ХХК-иудаас хяналт шалгалтын ажилд шаардлагатай тайлбар, мэдээ, мэдээлэл баримт, материалуудыг гаргуулан авч судлан, дүн шинжилгээ хийсэн аж. Энэ үеэр “Энгүй” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.8, 12.1.10. дахь заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9. дэх заалт, Зар сурталчилгааны тухай хуулийн 7.2.3. дахь заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул улсын байцаагчийн дүгнэлтээр нэг сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ шийтгэвр ноогдуулжээ.  Түүнчлэн тус тааварт оролцсон “Мобиком” ХХК-ийн 194 хэрэглэгч, “Юнител” ХХК-ийн 5420 нийт 5614 хэрэглэгчдийн мессежийн төлбөр болох 3.087.700 төгрөгийн хохирлыг буцаан төлүүлсэн байна.

р

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aaaaa:
butsaan yag olgoson uu haha
2014-09-19
kkkkkk:
өөө муусайн хөсрийнүүд ингэдэг бий вий алаад өгнөөө
2014-09-18
асуулт:
тэгээд зүгээр хуурсан болохыг нь тогтоогоод л гүйцээ юү?
2014-09-18
б.буд :
больё оо оооооооооооооооооооооооооооооооо
2014-09-18