"Соната 8" автомашинд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

img

“Хьюндэй моторс” компани 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зарим телевизийн бизнес мэдээгээр “Соната 8 автомашиныг худалдаж авбал дугаарын хязгаарлалтад хамаарахгүй” гэсэн утгатай сурталчилгааг олон нийтэд түгээжээ. Автомашины улсын дугаараар хязгаарладаг замын хөдөлгөөний зохицуулалт нь НИТХ-ын 2012 оны 11 сарын 16-ны өдрийн “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай “4/14 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “ Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай”  А/532 дугаар захирамжийн хүрээнд хэрэгжүүлсэн зохицуулалт юм.

а

Нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх тогтоол, захирамжид заасанчлан “Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон /түргэн, цагдаа, онцгой байдал, шуурхай алба/  тээврийн хэрэгсэлд энэхүү зохицуулалт хамаарахгүй” гэснээс бусад тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалтын зохицуулалт тэгш үйлчилдэг зарчимтай. Энэхүү шийдвэрийг нийслэл дэх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, хөдөө орон нутгийн аль ч төрлийн тээврийн хэрэгсэлд үйлчилдэг, нийтээр дагаж мөрддөг. Гэтэл “Хьюндэй моторс” компани нийслэлийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөж буй дээрх зохицуулалтыг үгүйсгэж байгаа мэт үйлчлүүлэгчдээ эргэлзээнд оруулсан, олон нийтийг төөрөгдүүлсэн хариуцлагагүй сурталчилгааг телевизүүдээр цацсанд харамсч байна. Тиймээс тус компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж шударга өрсөлдөөний зарчмаа дээдэлж олон нийтийн төөрөгдлийг нэн даруй арилгахыг үүгээр мэдэгдье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

guts ta nar :
bi odoo sonata 8 unachaad ta nartai adil erhtei bhuu ain gutsaaa kkkk avch chadkuun bj kk
2014-09-19
pr bold:
sain pr hiij bna.tegj hellee geed yamar ch hariutslaga huleehgui gedgee sain medej bgaa shte.ene udruuded sonata 8 gesen neriig hanatal hund hurgej bn.sain bna shte
2014-09-19
маш сайн реклам болж чадлаа:
энэ бол реклам л байх төр нь хүртэл автаад л сандраад л юун сүртэй юм бэ
2014-09-19
haha:
1 muu sonata d dugaariin hizgaar uilchlehgui bol ternees 10 dahin unetei range rover, mercedes-benz , bmw yahuu. hyundai marketingiin alba arai denduu mulguu yumaa.
2014-09-19