Цахим картыг ирэх оноос ашиглана

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийтийн тээврийн “Ухаалаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан “Дата Карт консерциум”-ын удирдлагуудтай  хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Монголын талаас Тор групп, Нама-Оч, Дата карт сервис, Жи-Мобайл, Худалдаа хөгжлийн банк, БНСУ-аас Zeus, Amola, Fores, KSCC компаниуд нэгдэж  “Дата Карт консерциум” –ыг байгуулсан бөгөөд “Ухаалаг автобус” төслийг хэрэгжүүлэх юм. Тус төслийн хүрээнд Нийтийн тээврийн хяналт удирдлагын систем, Мэдээллэх систем, Автомат төлбөр хураалт гэсэн 3 дэд төслийг хэрэгжүүлнэ. Энэ нь нийтийн тээврийн автобусуудад  GPS  суурилуулж, хаана, хэдэн цагт, ямар маршрутаар явж байгаа талаар бүрэн мэдээллийг нэгдсэн төвөөс авах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр автобусны чиглэл, маршрутыг эдийн засгийн үр ашигтай, оновчтой байдлаар төлөвлөх боломжтой болно. Мөн автомат төлбөр хураалтын системийг хэрэгжүүлсэнээр автобусны билетийг цахим карт болгож, тодорхой хугацаатайгаар цэнэглэн автобусаар үйлчлүүлэхдээ картаа уншуулан төлбөрөө төлдөг байх зарчимд шилжинэ. Энэ үйлчилгээтэй холбоотойгоор цахим төлбөрийн картыг цэнэглэх, борлуулах цэгийг  автобусны буудлын ойролцоох хүнсний дэлгүүр, сонин борлуулах мухлаг зэрэгт байгуулах юм.

а

Төслийг хэрэгжүүлсэнээр автобусны жолооч нарт эвдрэл, саатал гарсан тохиолдолд товчлуур даран үйлчилгээний төв рүү мэдээлэл илгээх, бууж сууж байгаа болон доторхи бүх зорчигчдоо бүрэн хянах, хаалга онгойх, хаагдах мэдээлэл ирэх зэрэг давуу талтай. Харин зорчигчдод автобус буудал дээр ирэх, хөдлөх цагийн бодит мэдээллээр хангагдаж, автобусан дотор чиглэл, буудлын нэрийг зарлах, цагийн хуваарь графикийн дагуу үйлчлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй бүх автобус, автобусны буудлыг камержуулж орчин үеийн нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлөөр бүрэн хангана гэж төсөл хэрэгжүүлэгч тал онцолж байгаа юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Нийтийн тээврийн үйлчилгээгээр номер нэгд тооцогддог БНСУ-д нийтийн тээврийн шинэчлэлтийг хийсэн томоохон компаниуд энэ төсөлд оролцож байгаад таатай байна. Нийслэлийн хөгжлийг нийтийн тээврийн үйлчилгээгээр дүгнэж болно. Энэ төсөл хэрэгжсэнээр иргэд ухаалаг автобусаар үйлчлүүлэх боломж бүрдэж, үнэлгээ нэмэгдэнэ гэдэгт итгэж байна” гэдгийг онцлон хэлсэн юм. Төслийн санхүүжилтийг хэрэгжүүлэгч консерциум хариуцаж байгаа бөгөөд 2015 оны 04 дүгээр сараас иргэд цахим төлбөрийн картаар ухаалаг автобусаар үйлчлүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дэмжиж байна санал байна:
хамгийн чухал нь цахим тасалбарын суурь үнэ бага байх хэрэгтэй байна 200 төгрөг ч юм уу яагаад гэвэл сая хэрэгжсэн автобусны богино эргэлт үнэхээр сайн эхлэл байсан учир тэгээд хэд хэдэн чиглэл солиод буухад нийт үнэ нь одоо төлөх үнээс 50% хямд байвал үнэхээр сайн төсөл болно 10000, 30000 төгрөгний карт гаргана гэдэг тэнэг хэрэг шүү коммунизмийн үед байсан 45 төгрөгний билет үеэ өнгөрөөсөн хүн өөрийн халаасны хэмжээгээр цэнэглэдэг байхад болно солонгосын системийг авч байгаа нь сайн талтай ч хяналт шалгалтыг сайн тавих хэрэгтэй монголчууд заавал хэн нэгнээр хэлүүлж хүч хэрэглүүлж байж юмыг зөв шударга хийдэг сонин сэтгэхүйтэй ард түмэн картыг олон хэлбэрээр хийх хэрэгтэй байхаа солонгост байдаг шиг харин үнэ хөлсийг жаахан буулгах хэрэгтэй байх тэгээд бүгд төлдөг байя 60-с дээш настай хүмүүст харин солонгост байдаг шиг нэг удаа ашигладаг цагаан тасалбар өгдөг бол зүгээр тэр хүн нь иргэний үнэмлэхээ үзүүлээд авдаг бол сайн байна манай улсын иргэний үнэмлэх гэж юунд ч ашиглагддаггүй нэг ёсны эдийн засгийн эргэлтэнд ордоггүй хог болсон юм байна шүү гадаадад бүх төрлийн хөнгөлөлт шалгалт албан болон албан бус үйлчилгээнд ашиглаж идэвхижил сайн байдаг
2014-09-20