Л.Гансүхийг зовох цагт Д.Дорлигжавын чанар танигдана

img

“Нүүрс” хөтөлбөрөөс болж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас баривчлаад багагүй хугацаа өнгөрч байна. АТГ-аас түүнийг баривчлах болсон шалтгаанаа “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа мөнгө угаасан байж болзошгүй хэмээн сэрдэж буйгаа хэвлэлийнхнийг цуглуулж байгаад сүр дуулиантайхан мэдэгдсэнээс хойш чимээ аниргүй болжээ.

6

Харин Л.Гансүхийн өмгөөлчийн зүгээс үйчлүүлэгч нь “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө угаах ямар ч боломжгүй, тэр тусмаа шийдвэр гаргах, гарын үсэг зурах эрхгүй байсан гэдгийг онцолж, АТГ-ын мөрдөгч  Үндсэн хуулинд заасан өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг  нь ноцтой зөрчиж байгаа талаар ч шүүмжилж байсан билээ.

6

Л.Гансүх одоогоор Төв аймгийн  урьдчилан хорих төвд цагдан хорьсон бөгөөд АТГ-ын мөрдөгч н.Золжаргал нэг удаа ч мэдүүлэг аваагүй болохыг өмгөөлөгч нь хэлж байгаа. Энэ нь түүнийг улстөрийн зорилгоор хорьж цагдсан байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, МАНАН-г байгуулах сонирхол бүхий бүлэглэлийн эхлүүлсэн намрын улс төрийн золиос нь Л.Гансүх болжээ гэсэн хардлагыг улам бататгаж байгаа юм.   Нөгөө талаар Л.Гансүхийг АТГ-аас шалгахдаа хорьж саатуулах шаардлага байсан эсэх нь эргэлзээтэй.   АТГ-аас сав л хийвэл хэн нэгнийг хорьж саатуулан, дараа хэргийг хэрэгсэхгүй болгодог явдал олон гардаг. Харамсалтай нь, хэн нэгний хайран цаг хугацааг “яллаж” өнгөрөөснийхөө төлөө, нэр төрд нь халдаж, сэтгэл санааны дарамтад учруулсныхаа хувьд хохирлыг нь барагдуулах нь битгий хэл уучлал гуйхгүй өнгөрөх нь бас олон.  Л.Гансүхийг хувьд онц хүн гэмт хэрэг үйлдээгүй.  Мөн оргон зайлах үндэслэлгүй. Ийм байдал хамгийн хүнд нөхцөлтэй гэгдэх  Төв аймгийн хориход саатуулсан  шалтгаан нь юу байв аа гэсэн асуултыг тавихад хүргэж байна.

6

АТГ-аас Л.Гансүхийг хорьсонтой холбоотойгоор  Ардчилсан намын журмын нөхөд нь одоо хүртэл таг чиг байгаа. Нэгэн цагт хундага тулгаж, нэг фракц хэмээн хамтарч, нөхөрлөж явсны хувьд Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав найзынхаа төлөө хуруугаа ч хөдлөхгүй суугаа нь зовох цагт нөхрийн чанар танигдана гэсэн үгийг сануулахад хүргэв.

6

Инээсэн бүхэн нөхөр биш гэсэн нэг үг бий. Магадгүй Л.Гансүхийн хувьд  өнгөрсөн нэг сарын хугацаа хэн нь хэн байв гэдгийг танихад нь ихээсэн сургамж өгсөн болов уу. Харин ч Ерөнхий сайд нэг фракцийн нөхрийн үүднээс, нөгөө талаар, эр хүнийхээ хувьд Л.Гансүхийг эргэж очсоноороо хэрэгт холбогдсон хэн нэгнээс зайгаа барьж, бушуухан шиг нөхөрлөлөө таслахыг оролддог Монголын улстөрчдөд том  үргэлэл болсон биз. Манай улс төрчдийн хувьд гэмт хэрэгт холбогдсон хэн нэгэнтэй найз байх нь нэр төрд харшилна гэж үздэг талтай. Жаргах цагтаа хамтдаа наргиж, дарвиж явсан нэгнээ хэрэгт холбогдоход “Бид танихгүй” гээд мэлзэж байсан явдал МАН-ынхан дунд гарч л байлаа.   Өвөр түрийдээ орох нь холгүй, андалж, нөхөрлөж явсан нэгнээсээ урваж шарвах, унаж явах үед нь түлхэхээс сийхгүй зан манай улстөрчдөөс өлхөн илэрдэг.  Танихгүй, мэдэхгүй, хараагүй, нөхөрлөөгүй гэж улаан амиа л хамгаалж үлдэж байвал андын тангараг, нөхөрлөлийн үнэ цэнийг уландаа гишгэхдээ санаа зовохгүй нь олон. Тиймээс хүний чанар, бусдын нөхөрлөл зовох үед л танигддаг гэдгийг манай өвөг дээдэс зүгээр ч нэг хэлчихээгүй биз.  Ямар ч байсан журмын нөхөр болох Улсын Ерөнхий прокуор Д.Дорлигжав өөрт  нь  хэрхэн хандахыг Л.Гансүх хүлээж л суугаа нь лавтай.  Эр хүний замын хүзүү урт гэгчээр энэ хоёр хүн хэзээ нэгэн цагт нүүр тулж л таараа. Тэр үед журмын нөхрийнхөө зовох цагт хэрхэн хүн чанараа харуулсан талаарх хариулт нэхэгдэж магадгүй л юм. Өдөр бүр хоол цай бариад гүйгээд байдаггүй юм аа гэхэд өнөөх нөхөр маань юу болж байгаа бол хэмээн санаа тавьчихад илүүдэхгүй л байх.

6

С.СЭРГЭЛЭН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
монгол улсын хууль бол хууль,хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй болохоос танилаа өмөөрдөг хуулийн тогтолцоо байх ёсгүй. бурууд нүд хурц байгаад сайн байна
2014-09-20
utgatai:
dorvod hun hun bish 4 shiir mah bish gej zugeer ch neg heleegui l baih hun muutai gesen ug shuudee
2014-09-20
шалгаад үз:
ийм маягаар монгол улсад хууль биш танил тал нам эвсэл илүү хүчтэй байгаасай гэж бичдэг тэнэг хүн байж бас түүнийгээ сурталчилж байгаа хүн бол монгол хүн л лав биш нөгөө хужаа баяарцогт шиг гадны эдийн засгийн алуурчдын гар хөл байх шүү шалгаад үз
2014-09-20
шалгаад үз:
ийм маягаар монгол улсад хууль биш танил тал нам эвсэл илүү хүчтэй байгаасай гэж бичдэг тэнэг хүн байж бас түүнийгээ сурталчилж байгаа хүн бол монгол хүн л лав биш нөгөө хужаа баяарцогт шиг гадны эдийн засгийн алуурчдын гар хөл байх шүү шалгаад үз
2014-09-20
больж уз:
хулгайчид торийн хууль л уйлчлэх естой. юун нэг намын нохор, хундага тулгаад явж байсан энэ тэр падлийгуй!!!
2014-09-20
tenger tenger tenger:
mongol mongol mongol
2014-09-19
dorligjaviin karmaa uhsanuu:
gansukh dorligjaviin karmaa uhsanuu mongoliin ard tumenii karmaanuudiig uhsanuu ard tumen shudraga shuuh huuliin daguu buruu zuviin shuuj yallah heregtei shdee
2014-09-19
лүй ган сүй:
муу авилгачин эрлийзийг битгий гарга.лүймэд хужаагийн ганц төрсөн эрлийз хүүхэд нь төрсөн жинхэнэ нэрий нь лүй ган сүй гэдэг байгаад сүүлд ахлах сургуульд орохдоо лүймэдийн гансүх болсон зүсээ хувиргасан луйварчин.зайсангийн газар зарж мөн ч авилга авсан луйварчин даа
2014-09-19
huulch:
huuliinhaa daguu l shudragaar hand huulindaa yoszuigee shingee taltsah hereggui hun hohirooj bolohgui
2014-09-19
hhhhhhhhh:
huuli baridag yum bol gants ch udaa baitsaahgui horij bolohgui sh dee.
2014-09-19
hun chanar:
eronhii prokuror huulia barihgui bol hen barih yum be,setguulchee hamar dor hagarhai gedgeer daldaganaj baij uuruu heregt orov doo
2014-09-19
иргэн:
алтанхуяг,дорлигжав 2 адилхан увсын нэг нутгийнх болохоор эхлээд алтанхуягийн охины хэргийг хэрэгсэхгүй болгочихсон.одоо жоохон мартагнуулж байгаад гансүхийг бас хэргийг нь хэрэгсэхгүй болгох нь тодорхой. нэг түрийвчтэй амьтад ш дээ.
2014-09-19
d.ganbold:
ydarsan tsagt ni tus bolno er hun sain naiz namiin nuhur geed alban uuregee umartaj huulias deeguur zagnaj sullah uu?iim yum bichij bga huniig ymar bolovsroltoi yg yug ilerhiilj bna gej oilgoh ve?iimerhuu uduun hatgasan garchigtai zuiliig hynaj shalgahgui niitlej bga ene saitiig hurtel haaj baih heregtei.
2014-09-19
c.sergelen:
ene hun uvchtei esvel oyunii homosdoltoi baih , huulind naiz nuhud gej zaalt baihgui
2014-09-19
zochin:
ene nuhur hamtarch mungu ugaadsn nuhur baina atg sain ajillaj ene niigemd baigaa avilgagch nariig nam hargalzahgui sain shalgaj changa shiitgeh heregtei enhbayar iig dutuu shiitgesen uchiraas suuliin uyd hevleleer atg buruu ajillaj baina geed ner hundiig ni unagah geed baina aihgui ajillah heregtei atg iig. ard tumen ih demjij baigaag humuusiin yarianaas ih sonsogdoj bainalee
2014-09-19
ffff:
ene heveleer damjuulj bichuuleed bgaa yumuu haa* yum. esvel hunguhun daramtlaad bgaa yumuu?
2014-09-19
utanga:
uuruu bugsiig n uhaj bj udur shinjgui nohoi shig dagaj bj suulgasan blgui, !!! harwaas nudend huiten huiten tsus tai aimaar hun, ter ehner n buur buzar muuhai umhii unertsen awgai!! aimshigtai humuus amid l bgaad bhiimaa.....
2014-09-19
zochin:
turiin alba ch bai.huviin ch bai ajil bol ajil sh dee naiz nuhud hamaatan sadandaa uuruur handana gesen erh zuin orchin baidag yumuu .yu bihsed baigaa setguulch ve.
2014-09-19
zaya:
huuli bol huuli,dorligjav huuliaa sahina,gansuh bol hulgai hiisen bn
2014-09-19
тунгалаг тамир:
төр уучилж бас өршөөж чаддаг байх хэрэгтэй. ер нь ийм өндрөө авсан хэргүүд ихэнхидээ л улс төр, эрх ашиг орсон хэргүүд байдаг. гансүх, сугар нарыг нухах гээд байгаа цаад санаа нь ердөө л хоёрхон шалтгаантай. 1. энэ хоёр хүн хэн нэгэн эрх мэдэлтний эрх ашгийг ноцтойгоор хаан боогдуулж нөгөө хэд нь энэ хүмүүсийг зайлуулж байж эрх ашигаа биелүүлэх гэсэн. 2. эсвэл эдгээр хүмүүсийн дотны хүмүүс, найз нөхөр, хамаатан, хамсаатан нь эрх мэдэлтэй хүмүүсийн эрх ашгийг хөндсөн, хаан боогдуулсан тэгээд л тэдгээр хүмүүст мь мессеж явуулах, дарамтлах, эсвэл эдгээр хүмүүсийг дарамталж тэдгээр хүмүүсийн талаар элдэв үг хэлүүлэх гэж л хэргийг ингэж өндөрт авхуулж, олон нийтэд сөрөг хэлбэрээр цацаж иргэдийн санаа бодлыг тэдний эсрэг эргүүлэх замаар эдгээр хүмүүсийг ялладаг. тийм эрх мэдэлтэй атлаа бас эрх ашиг нь зөрчигдөөд байгаа хүн хэн байна гэдийг л сэтгүүлчид олох хэрэгтэй дээ. эхний коммент бичсэн хүн ер нь гаргалгааг нь зөв гаргажээ.
2014-09-19
suhee:
turiin huuliig naizdaa nair tabih es baihgui shuu
2014-09-19
ганбат:
negiig bodhol asuudal.er hvnii hubid.
2014-09-19
ганбат:
negiig bodhol asuudal.er hvnii hubid.
2014-09-19
ганбат:
negiig bodhol asuudal.er hvnii hubid.
2014-09-19
хууль ёсоо дээдлээрэй.:
хүн чанарын дарамтанд бус төрийн хуулийн заалтанд захираглана биз дээ.эс тэгвээс наанаа суухын хэрэг алга.энэ улсад чинь хүн ардад маань идэх хоол, өмсөх хувцаснаас илүүтэй шудрага ёёс үгүйлэгдэж байна.
2014-09-19
argagui sh dee:
ene hun gansuhed tuslahgui bh n argagui sh dee. yeronhiilogch elbegdorj gansuhed bitgii tusal zaaval yallaarai gsen uchraas ene hun tuslahgui bgaa yum.
2014-09-19