"Сайра"-наас шимэгч хорхой илэрчээ
“Норжин” худалдааны төвөөс авсан лаазтай загаснаас улаан өт гарлаа гэх иргэний гомдлын дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж, лабораторийн шинжилгээ хийжээ. Гэтэл "Монгол саплай чэйн" ХХК-ийн ОХУ-ын "Титан" ХХК-аас импортоор оруулж ирсэн "Сайра" нөөшилсөн загаснаас шимэгчилэн амьдардаг шимэгч хорхой илэрчээ. Тиймээс "Сонгинохангай" ХХК-д улсын байцаагчийн акт хүргүүлж, "Сайра" загасны худалдаалалтыг хориглож, 26595 ширхэг сайра загасыг худалдааны сүлжээнээс татан авахуулжээ. Татан авсан бүтээгдэхүүнээс давтан түүвэрчилэн дээж авч, МХЕГ-ын хүнсний үндэсний лавлагаа лаборатори, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн тев лабораториудад нийт 110 дээж шинжлүүлсэний 20 ширхэг бүтээгдэхүүнд буюу 18.1 хувиас нь шимэгч хорхой илэрсэн байна.
ө
Тиймээс МХЕГ-аас экспортлогч ОХУ-ын Улаан Үд хотын Титан ХХК-д энэ талаар мэдээлж, харилцан зөвшилцсөний үндсэн дээр нөөшилсөн загасыг экспортлогч үйлдвэрлэгч рүү буцаахаар болж, 26220 ширхэг бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр гаргажээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ