Шотланд тусгаар улс болохгүй гэв
Шотландын ард түмэн бие даасан тусгаар улс болохоос татгалзаж, Их Британийн бүрэлдэхүүнд хэвээр үлдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улсын Сонгуулын ерөнхий хорооноос мэдээлсэнээр Шотландын 30 мужаас ирсэн саналыг хуудсыг тоолоход саналаа өгсөн иргэдийн 55 хувь буюу 1.852.828 иргэн “үгүй” хэмээн хариулж, тусгаар улс болохоос татгалзжээ. Харин тусгаар улс болохыг дэмжсэн 1.512.688 иргэн “тийм” хэмээн хариулжээ.
:
Ийнхүү Шотландын ард түмэн тусгаар улс болохоос татгалзсаны дараа Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “National 1” телевизээр талархалаа илэрхийлж, тус улсад хандуулах анхаарлаа хоёр дахин сайжруулахаа амласан байна. Мөн хатан хаан II Элизабет талархал дэвшүүлж, “Шотланд бол Британийн баялаг” хэмээн мэдэгджээ. Лондон хотноо “Баярлалаа Шотландчуудаа. Та нар харамсахгүй” гэж бичсэн цамцаар жигдэрсэн олон мянган британчууд баярын парад зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
.
Шотландыг тусгаар улс болгохын төлөө тууштай тэмцсэн тус улсын “Үндэсний нам”-ын дарга Алекс Сэлмон энэхүү санал хураалт шударга явагдсан гэдгийг онцлоод Британийн удирдлагуудтай уулзах хүсэлт гаргасан байна. Ирэх долоо хоногт Камерон Шотланд улсад төрийн айлчлал хийхээр болсон гэв.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ