Такси №100

img

За манайхаан 100 дахь дугаарын цогтой халуун мэнд хүргэе. Та бүхэнтэйгээ нүүр тулан уулзаж буу халах гэж бодсоноо энэ удаа болив доо. Уулзалтад ирэх саналаа ирүүлсэн олон уншигчаас хүлцэл өчье. Нэг уншигчийн хэлснээр нэг нэгээр нь нүүр тулан таарч ярьж хөөрч явсан нь зөв ч юм шиг санагдлаа.

_

Ингээд Хоовон би Итгэлт “аав”-тайгаа нэг уулзаж энэ цагийн амьдралын өнгө, эрээн барааны тухай хөөрөлдөн явсан тэмдэглэлээ дор буулгалаа. Энэ нь миний хувьд том билэгшээл бас нэг төрлийн сюрприз минь болог.

.

:

Итгэлт “аав” : Одоо  надад унадаг дугуй ч байхгүй

.

:

Х -Ингэхэд Очирбат гуай та ер нь унаа машин барьж байв уу?

О -Үгүй ээ.

Х -Таны үед чинь жолооч болох ч ховор байлаа. Гэхдээ зах зээл гэдэгт орсоноос хойш бараг хүн бүр л машин тэрэг барих болсон. Та тэгээд огт машин барьж байгаагүй юу?

О -Үгүй ээ.

Х -Такси гээд миний бичдэг нийтлэлийг уншдаг хүмүүс байдаг юмаа.

О -За.

Х -Ард түмэнтэйгээ уулзаж ярилцсан дүр зургийг хуваалцдаг хүмүүс бий. Одоо  бид нар үүнийгээ нэвтрүүлэг болгож байгаа юм. Энэ нэвтрүүлэг “NBS” телевизээр гарна. Харин маргааш “Shuud.mn” сайтад тавигдах юм.

Би энэ таксигаараа явж халтуур хийнэ. Халтуур хийнгээ хүмүүсийн яриа хөөрөө зовлон жаргалыг  нь сонсоно. Түүнийгээ уншигчидтайгаа “Shuud.mn” сайтаар дамжуулан хуваалцдаг юм. Одоо энэ та бид хоёрын явж буй нь 100 дахь дугаар болж гарах юм.

О -За.

Х -Ард түмэн алдарт Тунгалаг тамир киноны Итгэлт баян гэхээр таныг сайн мэднэ. Монгол Улсын Ардын жүжигчин А.Очирбат гуайг таксиндаа суулгаад аян замд  хамтдаа явж буйдаа би их баяртай байна. Таксичин хүний урилгыг хүлээн авсанд таньд баярлалаа.

О -За зүгээр.

Х -Ер нь Итгэлт баяны дүрийг хүмүүс гүйлгээ ухаантай, алсыг хардаг, бас жаахан зальтай, сэргэлэн сийрэг ухаантай гэж дүгнэдэг. Өнөө цагийн Итгэлт баян гэхээр хүнтэй та ер нь таарч байв уу. Таны бүтээсэн дүртэй төстэй гэх юм уу даа.

О -Таарч их ярьж хөөрч сүйд болж байсан юм бол  байхгүй. Ер нь бол Итгэлт баян шиг хүн их олон байна. Бизнесменууд бол тэр Итгэлт баяны замаар явж байгаа улс биш үү.

Х -Манай бизнесмэнүүд мундаг байгаа гэж үү. Ер нь социализмын үед хэр их  таарч байв?

О -Социализмын үед бол Лодойдамба гуай айхтар ухаантай хүн болохоор Тунгалаг тамир романдаа, кинондоо их эвтэйхэн шургуулаад өгчихсөн. Одоогоор наймаачид  гэдэг  юм уу панзчид гэдэг юм уу шургуулаад өгчихсөн. Тийм учраас хэл ам гаргаагүй батлагдаж уншигдаж ард түмний хүртээл болсон.

Х -Кинонд таны хүү Хонгор гэж байдаг тиймээ. Хоовон хөх гэж хүмүүс нэрлэдэг  тэр хүн бодит амьдрал дээр ямархуу хүн байсан бэ?

О -Тэр их овсгоотой их самбаатай тийм хүн бий. Нямдааа гэдэг кино найруулагч шүү дээ. Хоовон хөхөд жигтэйхэн их тохирсон тийм хүн.

Х -Кино ч гэлээ таны хүү байгаад хувь заяа нь их эмгэнэлтэй төгсдөг киноны төгсгөл хэсэг танд хэр санагддаг вэ?

О -Яахав жүжигчин хүн кино ч бай юу ч бай тоглодгоороо л тоглоно. Гэхдээ их  харамсалтай л байдаг. Их харамсалтай. Тунгалаг тамирт их харамсалтай юм их  бий шүү дээ. Нэг уулзалт дээр Лодойдамба гуайгаас нэг хүн “Цахиур Төмөр гэдэг  хүнээ яагаад алчихаж байгаа юм бэ” гэж асуухад “Би тэрийг чинь алаагүй, Түгжил л алчихсан ш дээ” гэж хариулж байж билээ ккк.

Х -Ер нь бол бүгд бодит дүр гэдэг тиймээ.

О -Бодит ч юу байхав, ихэнх нь уран сайхны дүр.

Х -Хүмүүс таныг жүжигчин гэхээсээ илүү Итгэлт гуай гэж их ярина. Яг амьдрал дээр Итгэлт баян болох та маань хэр бизнесмэн вэ?

О -Амьдрал дээр ёстой тийм юм байхгүй. Зүгээр тэр дүрийг аваад л амилуулсан. Би харин их азтай хүн. Лодойдамба гуайн тэр сайхан дүрийг аваад сайхан дүр  бүтээсэн. Тэрнээс надад бол Итгэлт шиг тийм юм ер байхгүй. Тийм байсан бол  өдийд хэд хэдэн газар хаузтай, хэд хэдэн машинтай байна ш дээ. Тэгэхэд одоо  надад унадаг дугуй ч байхгүй байна.

Х -Энэ манай машин газаар явдаг, би их дэмждэг юм. Хотын утааг бууруулахад их хувь нэмэртэй гэж дэмждэг юм. Би бас танаас асууя гэж бодлоо. Улаанбаатарын утаа агаарын бохирдлоос салахын тулд бид нар ер нь яах ёстой юм болоо?

О -Одоо энэ утаанаас сална гэдэг тийм ч амаргүй байх. Машин болгоныг газан болгоно гэдэг тийм ч амаргүй байх.

Х -Бас бүх айл орон  сууцанд орох ч хэзээ юм тэ.

О -Харин тиймээ, гэр хорооллыг орон сууцжуулна гэдэг хэзээ ч юм билээ.

Х -Гэхдээ энэ утаанд улс их мөнгө өгөх юм даа?

О -Тийм л бололтой байна.

Х -Хүмүүс миний таксинд амьдралынхаа тухай их яринаа. Өөрийн амьдралд  тохиолдсон хэцүү зүйлээ ч хуваалцах юм. Ер нь хүмүүс амьдрал хүнд болж байна, хүний чанар ч их муудлаа гэх юм. Та ч бас миний зорчигч байна. Амьдралын талаар хууч хөөрөөд ер нь нэг ярьчихмаар санагдаад байдаг зүйл юу байна?

О -Хүнд амьдралаа ярина гэвэл барагдахгүй ш дээ. Хүн болгон нэг л зангаараа байх хэрэгтэй. Хүн зальтай байж болно. Гэхдээ муу зальтай биш өөртөө болон бусаддаа хор болдоггүй тийм л байгаасай гэж бодож явах юм.

Х -Баян ядуугийн  ялгаа их  боллоо л гэх. Зарим нь ядуу хүмүүс өөрсдийн  залхуугаас л ингэж яваа гэдэг.

О -За энэ баян  ядуугийн ялгаа бол манай улс чинь чухамдаа л капитализмийн  замаар орчихсон яваа шүү дээ. Зүгээр америкийн ядуу монголын ядуу хоёр өөр байх л даа.

Х -Таны дүрээр ярихад Итгэлт баяны байр суурь бол арчаагүй залхуу хүн гэж байдаг болохоос угсаа гарлаасаа ядуу заяатай хүн гэж байдаггүй гэж нэг хэлж байдаг шүү дээ. Тэр бас нэг амьдралынх нь үзэл баримтлал юм шиг байгаан. Би бас тэрэнтэй санал нэгддэг юм. Хүн хичээвэл бас болдог гэж.

О -Ядуучууд гэх юм бол за яахав бас аргагүй ядуу улс гэж байна. Зүгээр ихэнх нь өөрийн арчаагүйгээс өөрөө хөдөлмөрлөдөггүйгээс. За тэгээд архи гэж нэг айхтар ундаа байна. Энэ мэтийн явдлыг ойлгодоггүй хүмүүс байдаг байх.

Х -Нэг залуу таксинд суугаад ярьсан юм. Жоохон халмаг. Тэгсэн ерөөсөө би одоо  багаасаа өнчин өрөөсөн өссөн. Би өөрийгөө их ганцаармал гэдгээ мэдэрлээ гэж. Хүний амьдралд юм юм тохиолддог доо. Та ах дүү олуулаа юу?

О -Олуулаа.

Х -Та одоо тэтгэврээрээ л яваад байгаа юу?

О -Тийм.

Х -Амьдралд хүрч байвал яахав дээ тэ?

О -Яахав хүрэхийн хувьд хүрнээ. Засаг төрөөс маань өгдөг цолны мөнгө илүү тэтгэмж гээд бий. Хангалттай л амьдарч байна.

Х -Та ингэхэд аль нутаг билээ?

О -Би Төв аймгийн Бүрэн сумынх. Манай нутаг их сайхан. Уул ус баян хангай их  сайхан тэгширсэн. Энэ дэлхий дээр ургадаг баялаг манай суманд бий.

Х -Хүн болгон нутаг хошуугаа магтаж явдаг даа. Улаанбаатар хотод өссөн бид манай 40 мянгат, Сансар, Амгалан, Баянхошуу, Толгойт, манай хороолол сайхан  гэх юм уу ккк.

О -Хотын улс тийм яриа байхгүй.

Х -Таны энэ өмссөн малгайг юу гэдэг билээ?

О -Тоорцог.

Х -Та энэ малгайг хэдэн жил өмсч байна?

О -Би ер нь ийм малгай амьдралдаа өмсч үзээгүй байгаад кинон дээр л өмссөн.

Х -Тухайн үед найруулагч нар айхтар шаардлага тавьдаг байсан байх даа?

О -Аа тэгэлгүй яахав. Аливаа ажил төрөл хийхэд удирдлага сайн байж л явна шүү  дээ. Шаардлага тавилгүй яахав.

Х -Манай залуусыг хэлэх юмаа зарим нь, их залхуу байна гэж. Та энэ тал дээр юу гэж бодож явдаг вэ?

О -Энэ тэр гэж яриад байх ч юм алга. Залхуу хүүхдүүд байдаг л байх.

Х -Та ганц нэг кинонд тоглоод байгаа харагдсан. Урилга заллага их ирж байна уу?

О -Одоо бол ямар юм байх вэ дээ.

Х -Та ер нь дурьдатгал ном бичээгүй юу?

О -Ном бий бий.

Х -Би уншиж амжаагүй л яваа юм байна.

О -Нэг жүжгийн зохиолтой өөрийн  сэтгэгдэл мэргэжлийн талаар юм даа.

Х -Одоо зурагт радиогоор та бүхнийг “Алтан үеийнхэн” гэж ярьдаг. Тэгээд төрөөс  одоо иргэж тойрох, харж үзэх нь хэр байдаг юм бол доо.

О -Зүгээр зүгээр. Алтан үеийнхэн гэж ярьдаг, үнэхээр алт шиг хүмүүс байсан. Одоо  ч байгаа. Ер нь урлаг ард түмнээсээ урган гарч ирж байгаа юм шүү дээ. Ийм  байсан цагт үе бүр үе үедээ л алттай байгаа. Байх ч болно.

Х -Сайхан хэллээ шүү. Нээрээ л үе үе том хүмүүстэй шүү тэ.

О -Гагцхүү одоо үед ямар байгаа мэдэхгүй. Энэ төр нийгэм солигдож өөрчлөгдөж  зохиол бүтээлд тусгах үзэл бодол, илэрхийлэх энэ бүхэн жоохон улс төрийн тал руугаа сүрхий хэвийж хазайсан байна. Жүжигчнийг товойтол гаргаад ирэх дүртэй зохиол тун ч ховор байна.

Х -Тийм байх шүү.

О -Тэрнээс биш дүрийг амилуулж гаргаж ирэх жүжигчид их байгаа. Тийм учраас үе болгон алттай гэж би бодож явдаг юм.

Х -Би бас ингэж боддог. Хааяа нэг Монгол кино үзэхээр бүх кино их энгийн хөнгөн сэдэвтэй болж. Гарын таван хуруу шиг кино бол гарахгүй л байна. Гэтэл амьдрал  бол үргэлжилж байгаа шүү дээ.

О -Кино урлаг гэдэг бол айхтар их хүчин зүйлээс хамаарсан том урлаг.

Х -Би театрыг бол их сайн байна гэж боддог.

О -Өө тийн сайхан сайн ч жүжигчидтэй. Сайхан зохиол гарч ирэх л юм бол тэрийг аваад хийх жүжигчид байгаа.

Х -Эцэг эхчүүд хүүхдүүддээ захиж хэлдэг үг байдаг даа. Та урлагийнхандаа юу гэж хэлмээр байна?

О -Би аливаа хүн нэг л зангаараа байгаасай гэж хүснэ, хэлнэ дээ.

Х -Хоовон хүү нь танаас газар шорооныхоо тухай асуумаар байнаа. Итгэлт аав минь. Бид их л ухаж байна даа.

О -Газар шорооны хувьд бодож шаналаад байх юм надад алга. Зүгээр ер нь баялгаа эзэмшихгүй нөгөө алтан дээр суусан гуйлгачингууд гэж эмзэглэлгүй л яахав. Гэхдээ энэ гарч байгаа баялаг хаашаа урсан гарч байна. Ямар бодлого байна вэ. Ямар ашиг байна. Ашиг тусыг хэр зэрэг олж байгаа. Энэ эх орондоо, ард түмэндээ юу өгч байна вэ гэдэг л байдаг байх. Тэрнээс газар шороогоо хайрлаж байна гээд тэр доор баялаг байдаг юм гээд суугаад байх биш зөв юманд ашиглах хэрэгтэй.

Х -Аанхан. Энэ зун улсын баяр наадмаа яаж өнгөрөөв та?

О -Гэртээ бөхөө үзээд л өнгөрөөсөндөө. Урьд нь хоол ундаа базааж аваад стадион дээр очоод суучихдаг байсан.

 :

Бид хоёр баруун дөрвөн замаар баруун эргэтэл 30-аад насны нэг эмэгтэй утсаараа оролдонгоо дохих шиг болов. Би ч зогсоод авлаа. Бүсгүй сууж утсаа оролдсоор эхлээд нэг их юм ярьсангүй. Вокзалын ард нөгөө машинууд зогсдог талбай дээр очьё гэлээ. Би яриа өдөхөөр шийдээд.

.

 :

Х -За хөө чи нэг өвөрмөц таксинд суусан. Ардын жүжигчин Очирбат гуай бид хоёр хамт ярилцангаа таксинд явж байна. Танилцья хэн билээ?

С -Сээгий.

Х -Сээгий намайг Хоовон хөх гэдэг юм. Таксинд явж хааяа сурвалжлага хийдэг. Такси гэж цуврал нийтлэл гардаг юм. Амьдрал тэгээд ямар байна Сээгий?

С -Тайван. Зүгээр.

Х -Бид хоёр Хоовон хөх, Итгэлт баян хоёрын талаар ярьж явна. Манай Очирбат гуай чинь зохиолоор бол одоо миний аав. Би чинь Хоовон хөх нэртэй. Ингэхээр одоо нэг ёсны аав хүү хоёр явж байна гэж болохоор. Хүү Хоовон би болвол  халтуур хийгээд явж байна. Аав энд хажууд суугаад амьдрах ухааны тухай ярьж өгч явах шив дээ ккк.

С -Ер нь Итгэлт гоё дүр шүү тэ.

Х -Хонгор хүү кинон дээрээ тэгж өөрийнхөөрөө явж байгаад буудуулчихдаг ш дээ. Тэрийг чи зөвшөөрдөг үү?

С -Одоо тэгээд яахав дээ. Зайлшгүй л амиа алдахаар л яваад байдаг ш дээ.

...Би эндээс машинд визний материал өгч явуулах гээд л, бас Хархорины тэнд нэг ахмадын баярын арга хэмжээ зохион байгуулагдах гээд. Манайх нэг аялал жуулчны бааз байгаа  юм. Тэгээд маргааш ахмадуудаа аяллаар авч явах гээд.

О -Сайхан л юм хийж яваа юм байна.

С -Тэднийх урилгыг нь бас хүргэж өгдөг юм байна лээ.  Бизнестур компани.

Х -Хаашаа явуулах юм, ахмадуудаа?

С -Нэг өдөр хот дотроо явах юм.

Х -Бид хоёрыг ингээд ярихаар хүмүүс хардах вий дээ. Энэ хоёр худлаа хуйвалдаад реклам хийгээд гэж ккк...

 :

За ирлээ. Амжилт хүсье чамд. Мөнгө хэрэггүй өнөөдөр үнэгүй таксигаар үйлчилж байгаа юм бид хоёр.

С -Баярлалаа. Итгэлт гуай үгүй ээ ккк, Очирбат гуай баярлалаа. Баяртай.

О -За баярлалаа.

 :

Х -Одоо хүмүүс яг ажил дээрээ сууж байдаг цаг болохоор хүн цөөн байна. Одоо 4 өнгөрөөгөөд гараа өргөж эхэлнэ дээ. Эгнээд гараа өргөөд. Бид нар ч яахав хамаагүй л авна. Харин энэ хувиараа халтуур хийж байгаа хүмүүс чинь хол ойрыг асууж байж авна. Ойрхон бол авахгүй шүү.

О -Бас тэгнэ.

Х -Өвөл  их хэцүү харагддаг юм. Нөгөө хүүхэдтэй хүмүүс, хөгшин настай хүмүүс  чинь даараад байдаг. Машин зогсдоггүй. Одоо хүйтэрч байна. Тэгэхээр бас уриалмаар байгаа юм жолооч нартаа хандаж. Хүнийг нас зүс ба хол ойр явах чиглэлээр нь ялгалгүй аваад хүргээд өгчихөөрэй гэж Очирбат гуай бид хоёр уриалж байна шүү...

Миний энэ цогтой уриалгын дараа Итгэлт аав маань өөр зүйлд анхаарч “Одоо микрафон  ажиллаад л байх уу... Одоо хаана явж байна. Энд “Цагаан дэлгүүр” гэж  байдаг билүү” гэлээ.

Х -Тийн, одоо хоёулаа төмөр замын Ган зам гээд энд явж байна.

О -Энэ цагаан дэлгүүрийн үүдэнд зогсчих.

 :

Ингээд би дэлгүүр орж нэг ус ундаа болон Итгэлт аавынхаа захисан 100 граммын цодгор шилтэйгээс нэгийг аваад гарлаа. Би муу таксиныхаа хийморийг сэргээхээр шийдэж архинаас “аав”-д ёс төртэй аягалан барилаа.

Айхтар хүн болохоороо “Сүрхий чанга дамшиг шүү” гээд нэг л татлаа. Тэгээд 50 грамм бараг хүрэхгүй тал нь үлдсэн жоохон шилтэйг таглаж цааш тавиад “за хөдлөе” гэлээ.

Бид хоёр төмөр замын уулзвараар эргээд Өргөө рүү өгсөхөөр 25-ын эмийн сангийн уулзвар чиглэтэл хүүгээ дагуулсан ээж гар өргөлөө. Овоо хөдөлгөөнтэй хүү юм. Цовооч юм. Тэр хоёр хорооллын эцэс хүрнэ гэлээ.

.

 :

Х -Сайн байцгаана уу?

Э/эмэгтэй/ -Сайн байна уу?

Х -Маамаагаа дагуулчихсан хаа хүрэх нь вэ?

Э -Эмээ дээрээ очих гэж байна.

Х -Эмээ нь хаана байдаг юм ах нь хүргээд өгье.

Хүү -Хорооллын эцэс.

Х -Өө ашгүй бид хоёр хорооллын эцэс явж байгаа юм. Хүү хэдэн настай вэ?

Хүү -Дөрвөн настай.

Х -Цэцэрлэгийн цагаар яагаад эмээ гээд эрхлээд айл хэсээд явж байдаг билээ?

Э -Эмнэлэгт үзүүлээд чөлөөтэй явж байнаа гэчих миний хүү.

Х -Ингэхэд ээжийн нэр хэн билээ?

О -Отгоо.

Х -Отгоо их өвөрмөц таксинд сууж явнаа. Хоовон хөх гэж нөхрийн таксинд сууж явна. Би хааяа зочин уриад, хүмүүсийг үнэгүй хүргэж өгдөг юм. Отгоо юу хийдэг вэ?

О -Хувиараа бизнес хийдэг.

Х -Одоо ч бас хувиараа юм хийхэд доллар өссөн хэцүү байна л гэх юм байна ш дээ.

О -Хэцүү хэцүү.

Х -Танай хүү цовоо байнаа, хэдэн хүүхэдтэй вэ?

О -Гурав.

Х -Болчихсон юм байна даа, та хоёр яг гурав гээд.

О -Хоёр нь оюутан болчихсон.

Х -Энэ манай таксинд Очирбат гуай явж байна л даа.

О -Харин тийм байна. Сайн байна уу та? Би та хоёрыг зогсоогүй байхад нь харсан. Тэгээд зогсоод авчихаар нь гайхаад л байлаа.

Х -Аан тийн. Сонин ихтэй л явж байна. Манай нийтлэлийн 100 дахь дугаар нь маргааш гарна. Намайг Хоовон хөх гэж хочилж дууддаг болохоор Итгэлт гуайг уриад суулгачихсан аав хүү хоёр болоод л явж байна.

...Киноны тухай жаал  ярилаа, бид хоёр.

Э -Одоо цагт байсан бол бужигнуулнаа. Аягүй бол улс төрд орчихсон бужигнуулах  байхаа

О -Орохгүй ээ.

Х -Орохгүй гэж үү?

О -Тэр хүн гайхамшигтай мэдрэмжтэй хүн. Юу хийж ямар цагт тааруулж юу хийхээ мэддэг хүн. Тэгээд л Хонгорын дүрийг авсан байх л даа.

Х -аан та Нямдаваа гуайг ярьж байгаа юм уу?

О -Их зоригтой хүн. Их шулуун шударга ш дээ. Миний хүү Хонгор чинь.

Х -За энэ цовоо дүүгийн нэр хэн билээ, танилцъя.

Хүү -Ээхэмбаяр.

Х -Р үсгээ сайн тод хэлээрэй дээ ккк.

Э -Ирэх жил тод хэлнэ гэж хэл хүү минь.

Х -Отгоо танай гэр бүлийн хүн ямар ажил эрхэлдэг вэ?

Э -Бас хувиараа.

Х -Та хоёр ер нь хувиараа л бизнес нухаад байгаа юм байна даа.

О -Итгэлтийн замаар явж байгаа улсууд байна.

Э -ккк одоо тийм л юм даа. Тэр соцализм бүтэн байхад одоо яг энэ үеийг л бичсэн шүү дээ тэ.

 :

Ингээд бид гурав хорооллын эцэст ирж хүү ээж хоёрыг үдээд шууд Итгэлт аавын гэрт буухаар хөдөллөө.

 ж

О -Ингэхэд Хоовоон хүүхээ. Чи түрүүний хүнээс бас мөнгө аваагүй юм уу.

Х -Аваагүй ээ. Саяны хоёроос ч аваагүй. Хоёулаа өнөөдөр хүмүүст сайхан буян хийж явна. Манай энэ машин чинь газаар явдаг гэж би танд хэлсэн бил үү. Тэгээд  Дашваанжил компани өвөл хавар зун гээд 8 сар хүртэл газ ивээн тэтгэж байсан юм. Одоо ч өөрөө л газаа хийж байгаа л даа.

О -Аан мөн мөн.

Х -Монголд ер нь гааз нэгж мэддэггүй байхад тэр Баатаржав гэдэг захирал нь сэтгээд оруулж ирсэн юм шиг билээ. Бас л нэг Итгэлт баяны дайны гүйлгээ ухаантай хүн ккк. Одоо сүрхий том компани байдаг юм. Бас олон хийн түлшний салбартай.

О -Мөн мөн. Гадаа ингээд сайхан налайгаад. Ер нь дөрвөн улирлын хамгийн сайхан нь намар шүү.

Х -Зангад гуайн тэр сайхан дуу явахаар самсай шархирах гээд байдаг шүү. “Ай даа намар цаг” гээд. Сайхан дуу шүү.

О -Би ноднин хөдөө явж байхад нэг залуу дуулж байсан юм. Хөдөө дуулах чинь их  сайхан. Тэр залуу ч их сайхан дуулсан шүү.

Х -Ядарч байна уу та. Танайх чинь хэддүгээр байр байсан билээ?

О -42 дугаар байр, энд нэг жил гаруй болж байна. Богд араас наашаа нүүж ирсэн юм. Тэр богд арын байр чинь гал тогоо нь том өрөөтэйгөө цуг. Тэгээд энэ чинь болохоор гал тогоо нь тусдаа их зүгээр.

Х -Гал тогоо цуг байхаар хэцүү байх уу?

О -Ямар хэрэг байхав. Зарим нь өглөө унтмаар байна. Гэтэл зарим нь пижигнээд байна. Бас хэцүү л санагдах юм, хиншүү утаа нь холилдоод.

Х -Та цагаа байн байн хараад. Болзсон цагтаа яг танай гадаа оччих байх аа...

 :

Бид хоёр явсаар байрных нь гадаа ирж би хүндэт зочноо үдэн духан дээрээ нэг үнэрлүүлээд машиндаа үлдлээ. “Би өөрөө алхаад орчихно” гээд манай хүн хээгүйхэн алхаж орцоо чиглэлээ. Итгэлт баян гэж бүтээсэн дүрээрээ олны аманд  цагаанаар хэлүүлж хоёр төрийн нүүрийг давсан буурал олны танил энэ хүнтэй их ойроос нүүр тулж ярилцсан минь миний хувьд анх удаагийнх юм. Сайхан л байлаа. Энгийн л нэг аав, түс тас үнэн үгтэй хүн санагдлаа.

:

Итгэлт “аав” маань буухдаа “Чи хөө, дамшиг минь, архи уудаггүй биз дээ. Тун дэмий шүү” гэж сануулсан. Гэхдээ бас хөөрхий “Энийг орой машинаа тавьчихаад татах юм уу” гэж нөгөө нэг жоохон шилтэй юмаа харуулснаа “за хэрэггүй биз дээ” гээд өөрөө өвөртлөөд буусан шүү...

.

Ийнхүү Итгэлт “аав”-тайгаа Хоовон хөх миний бие уулзаж сургаал үгийг нь сонсож хэсэг зуурт хамт явлаа. Зүгээр л билэгдэл бодсон юм шүү, манайхаан. Зөв ойлгоорой. Тэрнээс тэр агуу дүрийг бүтээсэн мундаг жүжигчин хүнийг үл хүндэлж томрох юм уу, өөрийгөө шилийн сайн эрийн мөрөөдөлтэй энэ цагийн Хоовон гэж тэнэгтэх гээд байгаа хэрэг бус. “Цаг цагт алтан үе” гэж байдаг гэж Очирбат гуай хэлсэн шиг цаг цагт холыг хардаг гүйлгээ ухаантай сүүхээ самбаатай Итгэлт баян байсаар л байх юм. Ямар нэгэн дэврүүн мөрөөдөмтгий, итгэмтгий бас цайлган Хоовон Хөх ч бидний дунд байж заримдаа богинохон зайд хурц тод амьдраад од шиг харваад өнгөрсөн нь олон бий.

.

За ингээд цуврал нийтлэлийн 100 дахь  дугаар маань ийн өндөрлөж байна.

Энэ нэг жилийн халтуур ганц миний зүтгэлээр яваагүй ээ. Бүтэн жилийн турш цаг гарган, нүд чилээн адал явдлыг минь хуваалцаж байсан уншигч та бүхэнтэйгээ халуун баяр талархлаа хуваалцья. Эчнээ бие биенээ таних болж, сэтгэгдэл бодролоо хуваалцаж дотно танил найзууд болсон байнгын уншигч сэтгэгдэл үлдээгч бүх хүнд бас баярлаж талархсанаа онцлон хэлье. 2012 оны 11 сараас 2014 оны 8 сар хүртэл газ түлшээр машиныг минь цэнэглэж үйлс ажлыг минь дэмжиж ирсэн Дашваанжил компанийн хамт олонд ажлын амжилт хүсье. Ажил үйлс тань дэвжин дэлгэрч ард олон та бүхнийг урмаар мялаах болтугай.

.

Хааяа орлогоо таслахад минь харж үзэж байдаг “Эко такси” компанийнхандаа мөн талархья. Энэ хугацаанд элдэв дээдийн юм бичиж дэггүйтэхийг минь тэвчиж, утгын алдаа оноог минь шүүн тунгааж бичлэгийг минь нийтлэн гаргаж ирсэн ШУУД.ЭМ ЭН сайтын сэтгүүлч нийт хамт олондоо талархаж явдгаа мөн хэлье. Өөр олон хүнд, анд найз нартаа баяр талархал хэлмээр байвч хөөрхий миний сайхан үгийн минь нөөц шавхагдаад байна. Гэхдээ үгэнд багтахгүй сэтгэл гэж бий...

.

Эгэл амьдарлын зураглал болоод үнэр шингэсэн нийтлэл тэмдэглэл үлдээн “халтуур” хийж та бүхэнтэйгээ хамтдаа байх хүсэл зорилго минь хэвээр байгаа. Түр баяртай, манайхаан.   

.

Үргэлжлэл бий....

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч таксич, Хоовон Хөх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

taxi niitleld durlachihlaa:
estoi tasarhai, yamar goe niitlel ve? bichleg, ug songolt, nairuulga, utga aguulga zugeeeeer l tasarhai...nom bolgoosoi...hamgiin turuund avnaa...unen amidral, yamar goe ve
2014-12-23
hjhj:
нийтлэлийн байнгын уншигчид уулзвал дэмий байх аа
2014-09-22
юм-үз:
биенийхээ, ялгаж. жич: өршөөгөөрэй, энэ хуруу гар андуу эндүү үсэг товшчих явдал заримдаа гэхээсээ илүүтэй олонтоо тохиох юм.
2014-09-21
юм-үз:
сайтуудад гардаг
2014-09-21
юм-үз хоовонд:
сайн уу, хоовоон? сайтууд гардаг бүхий л зүйлээс зүгээр нь өөрийн чинь такси санагддаг. хүн хүний тухай ярина гэдэг ердөө л ахуй, амьдрал, аж төрөлтийг ярилцацгаах хэмээн төрдөг юм. ийн ярилцацгаах зууртаа бие бинийхээ ухаанг тэлж, хамгийн гол нь агаад сайхан нь буруу зөрүү эндүү ташуу муу муухай гэгдэх юу болохыгоо яалгаж салгаж ямагт сайн сайхан зүйт зүг чигээ олж авцгаадаг, оюугаа тэжээж тэтгэж дэлгэж дэлгэрүүлж явцгаадаг юм байндаа гэж. чамайг, энэхүү нийтлэлээ таксигаа барихаа болих цаг нараа хүртэл үргэлжлүүлээд яваасай, тэгж байгаад нэгэн цаг нарнаар эчнээ танилууд болж амьдрал ахуй аж төрөлт хуучилцгаадагчуул уулзан золгоцгооно болнодоо л гэж санагддаг төрдөг шүү. маний хувьд, өөрийг чинь хүнээ байчихаагүй, хүмүүн гэгдэхээ гээчихээгүй олон олон хүмүүсийн нэг юмдаа л гэж санадаг.
2014-09-21
cainuu:
caйн уу хоовон 100 дахь нийтлэл их сайхан боллоо баярлалаа хол байдаг болохоор энэ нийтлэлээр л амьсгалж хүлээж байх юм даа итгэлт гуайдаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе урт наслаарай та минь
2014-09-21
zaas:
*al balai balai um uuruu zohiogood l *j ugnuu ene hoovon geech balai! niih muuhai hudalch bultuush garaad bdag shd am huuraigui bult userdeg yaag tiim amitanii l yaria bdag ehenhdee!!!!
2014-09-21
hoovon юм-д :
шууд.мн-ээрх нийтлэлээ зогсоох явдал үүдэхгүй ээ. та нартай холбоо тасрана шд ээ ...боломжоороо зүтгүүлнэ ээ.
2014-09-21
seek:
ochirbat guai uhaantai hun ban. ilii dutuu shaldr buldar yum yarihgui , aguu hun shuu
2014-09-21
tasarhai od :
domog bolson od tou goy ajillajaa.amjilt huseye
2014-09-21
mnjs:
100 dahi dugaariin mend hurgie
2014-09-20
юм-үз хоовонд:
сайн уу, хоовоон? өөрт санагдаж буй зүйлээ л хэлэх гэсэн юм. 100 дугаар гаргатлаа их л далд байлаа, өөрөө. нэгэнт хэрэг зориг гаргаад эхэлсэн юм чинь "хий үзэгдэл" шиг байхаар ил гарвал ямар юм болдоо л хэмээн санагдах. үүнээс гадна, өөрийн чинь хэлсэнг чагнахад зурагтаар гардаг болох болтойдогоо. "зурагтаар гараад", шууд.мн-ээрх нийтлэлээ зогсоох явдал үүдэх аваас амьдрал хуучилцгаадаг хэдээсээ ганц 2 хэсгийг тавиад туучих юм биш биз. маний хувьд л гэхэд, зурагт руу тэр бүр ороод байхаасаа ийшээгээ гүйж орж ирж хуучилцгаачихаад л таваргаж явах минь дөт юмдаа л гэж санагдах.
2014-09-20
юм-үз:
сайн байцгаана уу? хоовонгийн зорчигчдын сонинг дуулчихлаа.
2014-09-20
зочин:
хоовон ахдаа амжилт!!!!
2014-09-20
ganaa:
sain baina uu hoovon,100 dahi dugaar ih goe bileg*eltei boljee,bid hol baidag ch gesen chinii bichsen egel amidraliin tuhai un*d mongoldoo baigaa ym shig setgegdel tordog shuu,za tegeed ger bul bolon oort chini eruul enh ajiliin amjilt husen eroe
2014-09-19
munkh:
mundag bna unshihad uramtai amjilt husie
2014-09-19
уншигч:
сайн байнуу хоовон дугааруудийг чинь дундаас нь уншдаг болсон эгэл хүмүүний амьдралийг.үгийг тэр хэвээр буулгадаг чинь таалагддаг яг зохиолч шиг заримдаа богино өгүүүллэг уншиж байгаа юм шиг анх удаа бичлэээ
2014-09-19
хоовонгийн фэн:
100 дугаар нийтлээд амралтаа авч байгаа юмаа даа хоовон. байдлаас харахад мөд ирэхгүй нь ойлгомжтой байна. эчнээ танил болж нийтлэлээр чинь дамжуулан улаанбаатар хотоороо эгэл амьдрал дунд зугаалахад сайхан байдаг байлаа гадаадад суугаа бидний хувьд. эргээд баяртай уулзахын ерөөл тавин, ажил амьдралд тань амжилт хүсэхийн ялдамд өөрийн болоод гэр бүлийнхээ өмнөөөс маш их баярласнаа илэрхийлж бна хүлээн авна уу.
2014-09-19
jjjjjj:
hongoryn uhel bol batyn duriig ih muu tal ruu ni todotgoson. bat zugeer l moritoi davhiad zugtaj baigaa huniig buudaj baih *rdlaga baigaagui. iim l zantai tsagdaa nar 2008 ony 7saryn 1-nd zugtaj baigaa 4 zaluug buudaj alsan sh dee. neg ugeer bol kommunistuud iim l humuus baidag
2014-09-19
ayatungaa:
zuu dahi dugaaraa niitelj baigaa hoovondoo bayarlalaa ajlin amjilt sain saihnig hvsie bas niitlel unshigchiddaa talarhal hvrgie zuun dygaartai hamt baisan ta bvhendee bayarlalaa ug n neg uulzchihval zvgeer sh dee lh l goyo uulzalt boloh baih daa za amjilt manaihaan
2014-09-19
bayar hurgeye! :
amjilt husie! niitlelee urgeljluuleerei! bayarlalaa
2014-09-19
nergui:
sain uu hoowoon bi 3 t orloo shuu
2014-09-19
hoovond:
anh garsnaas hoish dugaar algasalgui unshij bsan. 100 dugaar deer anh udaa setgegdel bichij bna. jiriin amidral unshih saihan shy. hoovond bayarlalaa.
2014-09-19
schuhmacher:
anx taxi dugaar exelsnees ni onoodriig xurtel unshlaa daa!nutagtaa ochchixson yum shig l uil yavdlig nudend xaragdtal bichdeg shuu!ta.tsaashid ch un*r baix bolnoo kkkk.itgelt bayani xubis saixan jujugschin shuu!xundelj yavdag xumuusiin mini neg shuu!
2014-09-19
schuhmacher:
exnii unshigch bolj chadav u?onoodor.100-daxi dugaaraar xoovongiin baraag olj xaraxnee gej bodoj bsan yumsan kkkkk.
2014-09-19