Монгол, Беларусийн хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг ярилцана

img

Беларусийн нийслэл Минск хотод энэ сарын 22-23-ны өдрүүдэд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын II хуралдаан болно. Хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн 2013 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлсэн ажлын биелэлтийг хэлэлцэнэ. Хоёр талын хамтарсан үйлдвэр байгуулах тухай Беларусийн талаас тавьсан саналыг ажил хэрэг болгох, Беларусь улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй монгол иргэдийн ачаа тээвэртэй холбоотой бэрхшээлийг арилгах, хоёр орны бизнесийн байгууллага, хувийн хэвшил хоорондын харилцааг өргөжүүлэх талаар ярилцаж, шийдвэр гаргах аж.
ө
Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Беларусийн хэсгийг Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородников нар тэргүүлнэ.
б
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkk :
kkkk ter vagon avtobus bol yag batuuliin unen turh kkk xaxaxa tolgoi ch olgoi doo tiim teneg yum hiij bna gdeg bol teneg hund aimaar ih huch gart ni atguulj dee ya ya odoo yana daa kkk
2014-09-20
цавчаа:
япон солонгос гэж өндөр технологын автобуснууд хаяанд байхад хоцрогдсон оросын үлдэгдлээс цус гаргах нь дээ зайлуул.хогны уутандаа цадахгүй байгаа юм байхдаа,ичэнэ зовно айна гэж энэ бат-үүлд огтхонч алгаа.чи удахгүй дүнгээ сонсоноо.
2014-09-19
zochin:
hudaldaa naimaa ii asuudliig barilga haruitsan saidantsar haruitsahaa gej
2014-09-19
oojo:
yunii uildver yum be?
2014-09-19