
Монгол Улсаас Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэгийн дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Ш.Батцэцэгийг томилсон шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Тэрбээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм. Энэ бүс нутгийн улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэг /Association of Southeast Asian Nations/ буюу АСЕАН-ы бүсийн чуулганд манай улс 1998 онд оролцож, 2005 онд Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд нэгдэн орсон юм. Цаашид АСЕАН-тай яриа хэлэлцээний түнш болох зорилт тавьж байна. АСЕАН-ы дэргэд сууж байсан Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдоржийг өнгөрсөн дөрөвдүгээр сард эргүүлэн татжээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ