Бид нүүхгүй
Авто машин, авто сэлбэг борлуулагчдын эрх ашгийг хамгаалах “Их тэнгэрийн хас” үндэсний нийгэмлэгийнхэн мэдээлэл хийлээ. Тэд Худалдааны цогцолбор бүтээн байгуулах, нүүлгэн шилжүүлэх ажлыг дэмжиж буй хэдий ч тухайн газарт бүтээн байгуулалтын ажил хангалтгүй, зам харилцаа муутай, ажиллах орчин нөхцөл бүрдээгүй байна. Тиймээс ажиллах орчин нөхцөлийг бүрэн бүрдүүлж, борлуулагчид болон худалдан авагчдын наад захын хэрэгцээг нэг дор төвлөрүүлэхгүй бол ирэх сарын нэгэнд нүүх боломжгүй хэмээн мэдэгдэв.
ө
Мөн тэд тус цогцолборын зогсоолын үнэлгээг эргэх харахыг хүслээ. Зогсоолын төлбөрийн нөхцөлийг уян хатан, урт хугацааны зээлээр олгох эсвэл түрээсээр ашиглуулах зэрэг саналыг дэвшүүлж буй аж. Суудлын автомашины зогсоол дөрвөн сая, том оврын автомашины зогсоол есөн сая төгрөгийн үнэлгээтэй байгаа нь ченжүүдэд хүндрэлтэй гэж үзэж байна. Нэг ченж дунджаар 50-80 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй дээр нь банкинд зээлтэй. Ихэнхдээ гэр бүлээрээ энэ бизнесийг эрхэлдэг. Тиймээс эргэлтийн хөрөнгийхөө тал хувийг авто зогсоол худалдан авахад зарцуулах юм бол тэдний үйл ажиллагаа зогсонги байдалд орох төдийгүй ар гэр, үр хүүхэд гээд олон хүний эрх ашиг хөндөгдөнө гэдгийг тэд дуулгалаа.
а
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Авто худалдааны цогцолборын эхний хэсэг ирэх сарын нэгэнд ашиглалтад орно. Эхний ээлжийн зогсоолуудад Улаанбаатар хот дотор ил задгай талбайд зарагдаж буй автомашинуудыг байрлуулахаа мэдэгдээд буй. Ингэхийн тулд ирэх сарын нэгнээс эхлэх хот дотор ил задгай талбайд машин зарахыг хориглохоор худалдаачдад мэдэгдэх хуудас хүргүүлээд байгаа юм.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ