Таван байршилд ус зайлуулах шугам тавьжээ

img

Энэ онд Нийслэл хот орон сууцны хороолол дотор болон нийтийн зам талбай орчмын таван байршилд нийт 3,5 км борооны ус зайлуулах шугам хоолойг угсрах ажилд Замын сангийн хөрөнгөөс 2,6 тэрбум төгрөг зарцууллаа. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эдгээр ажлын тендер зохион байгуулалтыг оны эхний хагаст багтаан дуусгаж шуурхай ажилласан байна. 3-5 сард шалгарсан компаниудын гэрээ байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 100 хувь дуусч, комисст хүлээлэн өгчээ.

ө

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамжаас Жигжиджавын гудамж орчимд “Наран тойром” ХХК, Баянгол дүүргийн 3-р хороо, Төмөр замын ЗЦГ, Ган зам зочид буудлын орчимд “Нэмэх сүлжээ” ХХК, Баянзүрх дүүргийн 13-р хороолол, 21-р байр орчимд “Гэрэлт ой” ХХК, Чингэлтэй дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэрт “Есөн талст оргил констракшн” ХХК, Амгалан-Ботаникийн троллейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэл “Набсан” ХХК  тус тус борооны ус зайлуулах шугам хоолойг суурилуулж дуусгалаа. Ингэснээр тус хэсэгт борооны ус тогтохгүй, шавар шалбааг үүсч, нарийн тоос шороо босохооргүй болжээ гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
5horoolol nuhiig ni taglaagui hudag zunduu bn hezee end huuhed unaj berteh bol doo zunjin hiilee duu*ggui ee mongolchuud mini huiten hundii setgeltei bn da yaj dewshine dee
2014-09-21
зочин:
сбд-н нутаг,5-р хороололд уг ажлыг эхлэхдээ худгуудыг нь цутгамал бетон хийцээр хийж байснаа сүүл рүүгээ дундаас нь идэх гээд хуучин,чанаргүй тоосгоор худаг өрөөд тэрийгээ шавардаж нүд хуурч эхэлсэн.нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын эрхэм захиалагчид үүнийгээ булагүй дээрээ янзалсан нь дээр байх аа.ус оронгуут тоосго ус шингээгээд үйрээд унадаг гэдгийг та нар ч яаж мэдэх вэ дээ.идэж ууж дуусаад 2016 онд зайлаад өгнө гэж л бодож суугаа биз.хоноцын сэтгэлтэй лалрууд.
2014-09-20
zochin:
bzd -iin 13-r horoolliin 21-r bairnii gadnah zam 1992 ond ashiglaltand orsnoos hoish zundaa nuur bolj eveldee, katok boldog bailaa. ene zun bairnii urd taliin zamiig boroonii usnii shugam hooloitoi bolgoj saikhan zasaj eglee. ene bol uneheer nudend haragdah gart barigdah ajil bolloo. ulsiin tesvees munge gargaj ene olon jiliin zovlongoos angijruulj egsen niisleliin zasag dargiin tamgiin gazar , hudaldan avah ajillagaanii heltes, hiij guitsetgesen gerelt oi companiin hamt olond talarhaj bayarlaj baigaagaa ilerhiileh gesen yum. ta bukhnii ajil uils urgelj delgerch baikh boltugai
2014-09-19
deerh nuhurt :
gants ur duntei ajil chin ene dee.umnu n shalbaagnaas bolj zam n zundaa levderdeg baisan odoo toos bosohgui usaar cacuulahgui zam evderehgui.zuv ajiliig bitgii gutaah gej orold malaa.yum medehgui bol huduu ruu gee zail
2014-09-19
бат-үүлд:
энэ зун сбд-ийн 5-р хороололд убцтс компани кабель тавьж байна гэж зунжин уб-ын тохижилтйг эвдэн сүйтгэсэн, ухсан нүх овоолоостой шороо нь одоо хүртэл байж байна. залгаад энэ борооны ус зайлуулах суваг гэж дайны анзааны эвдэн сүйтгэл явагдаж байна. ингэж төр нь ажил хийлгэсэн нэрээр татварын мөнгө увайгүй идэж уухаа боливол яасан юм бэ?
2014-09-19