“888”-ын талаар саналаа хэлнэ үү
“Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл”-өөс хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэр, мал аж ахуй, газар тариалангийн салбарын төслүүдийн талаар өөрийн үзэл бодол, саналаа хэлэх боломжийг Үйлдвэр хөдөө, аж ахуйн яам олгож байна. Та бүхэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны байрны нэгдүгээр давхарт байрлах санал хүсэлтийн хайрцагт санал хүсэлтээ хийж болно. Санал хүсэлтийн дагуу хийсэн ажил, шийдвэрлэсэн асуудлыг бичгээр хүргүүлэх буюу яамны веб сайтад байршуулах юм байна.
ө
Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт харьяалагдах төслүүдийн ажлын явцыг дүгнэх, оролцогч талуудын уялдааг сайжруулах, иргэн, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн төсөлд шаардагдах зээл олголтыг эрчимжүүлэх, учирч буй саад бэрхшээл, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор иргэдийн санал хүсэлтийг авч байгаа аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ