Дугуйчид Ажиа Гэгээний эмнэлгийн орчимд мод тарина
Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубынхан байгуулагдсан цагаасаа эхлэн унадаг дугуйн аялал, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж дугуйн парад зохион байгуулах, иргэдийг эко тээврийн хэрэгсэл унахыг уриалах зэрэг ажлыг зохион байгуулж байгаа. Тэгвэл тус клуыбнхан маргааш Ажиа Гэгээний санаачлан байгуулсан “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн эргэн тойрныг ойн төгөл болгохоор эхний моддыг тарих юм байна. Энэхүү ажилд “Цэцэрлэгжилт” ХХК 700 мянган төгрөг үнэтэй модны үндсээр туслалцаа үзүүлж байгаа бөгөөд мод тарих зааварчилгааг ч өгөх юм аж. Залуу дугуйчин клубынхан тарьсан модоо Эх нялхасын эмнэлгийн хамт олонд хүлээлгэн өгөх юм байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ