Тоосонцорыг шүүх фильтерийг туршиж эхэллээ

img

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо Японы АКО компанитай хамтран үнс барих циклон, тоосонцорыг шүүх фильтер бүхий нэмэлт тоноглолыг нийслэлийн 68 дугаар дунд сургуулийн халаалтын зууханд суурилуулан, туршиж байна. Мөн Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнтэй хамтран төрөл бүрийн зууханд тохирох үнс барих циклоныг зохион бүтээх, өөрийн оронд үйлдвэрлэх, нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж.

ө

Улаанбаатар хотод ажиллаж байгаа уурын зуухуудын утааны трактад хуурай үнс баригч төхөрөмж(циклон)-ыг суурилуулснаар  ялгарах  тоос, тоосонцорыг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой. Харин нойтон үнс баригчаар тоноглосноор дэгдэмхий тоос тоосонцорыг мөн хэмжээний хувиар, хүхэрт исэл (SO2)-ийг 80 хүртэл хувиар бууруулах бололцоотой гэж мэргэжлийн байгууллагууд үзжээ.

ө

Дашрамд дурдахад халаалтын зуухны бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн бөгөөд бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх боломжтой юм. Мөн халаалтын зуух ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд мэргэжлийн байгууллагуудаас зөвлөмж зөвлөгөө авах эрх нь бүрэн нээлттэй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сэтгэгдэл үлдээ:
уг нь зөв ч гэсэн мянга бичиж яахав дээ усны тоолуур усаа хэмнэ гэж орилдог боловч айлуудад тоолуур тавихгүй л байна шд манай давхарт манайхаас өөр тоолууртай айл алга
2014-09-21
зочин:
маш зөв ажлыг эхлүүлсэн байна. хүрэн нүүрсэнд буруугаа өгөөд байсан. үнэндээ техник технологдоо байгаа шүүдээ.японоос сурах нэвтрүүлэх зүйл их дээ
2014-09-19
зочин:
айл өрх, аан, дугуй засвар, дэлгүүр, үйлчилгээний газрууд гэх мэт өвөл утаа гаргадаг яндан болгонд шүүлтүүрийг тавих хэрэгтэй. тэгээд шүүлтүүр тавиагүй, утаа олгойдуулж байгаа нөхдүүдийг нам торгодог байх хэрэгтэй. ялангуяа дугуй засвар болон уурын зуухтай газрууд маш ихээр агаар бохирдуулдаг шүү дээ. ингэж чадвал агаарын бохирдолыг шийдэх байлгүй дээ. наадах чинь л зөв шийдвэр байна.
2014-09-19