
Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн “FTSE групп”-ийн Засаглал, бодлого хариуцсан захирал Крис Вүүдсээс “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-д албан бичиг ирүүлжээ. Уг албан бичигт FTSE группийн Засаглалын зөвлөлийн хурал 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж, Монголын хөрөнгийн зах зээлийг “Frontier” хөгжиж буй зэрэглэлийн “Aжиглалтын жагсаалт”-д үлдээж, Монголын хөрөнгийн бирж болон FTSE группийн хамтын ажиллагаа сэргэж буйг уламжилсан байна.
ө
“FTSE групп” нь Их Британийн нийслэл Лондон хотод байрладаг бөгөөд олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгаагаар тэргүүлэгч компани бөгөөд 80 гаруй улсын хөрөнгийн зах зээлийн 120.000 гаруй индексийг арилжааны явцад шууд болон арилжааны эцэст тооцоолж гарган, зах зээлд мэдээлдэг байгууллага аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ