ТОП-20 индекс буурчээ
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 19 хувьцаат компанийн нийт 47.623 ширхэг хувьцаа арилжигдаж, 28.312.864.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Энэ өдөр “А” самбарт 14 компанийн 46.183 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 24.276.874.00 төгрөгийн, “Б” самбарт 5 компанийн нийт 1.440 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 4.035.990.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ө
ТОП-20 индекс 15.953.84 нэгж буюу 1.01 хувиар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 1.001.58 нэгж болж 0.09 хувиар өссөн үзүүлэлтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ