"Ерөнхий сайд гэр бүлийнхэнийхээ зардлыг өөрөө төлсөн"
-“Ерөнхий сайд аа, эхнэр хүүхдийнхээ зугаацах зардлыг ядаж өөрөө дааж болохгүй юу” гэх гарчигтай мэдээлэл цахим хэвлэлээр гарсан. Үүнд та албан ёсны тайлбар өгөөч?
-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг эхнэр хүүхэдтэйгээ Солонгос улс руу улсын зардлаар явсан гэсэн мэдээлэл гарсан гэж сонссон. Санхүүгийн асуудал хариуцдаг хүний хувьд албан ёсны тайлбар өгөх нь зүйтэй байх. Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны 3 дугаар сарын 8-13-ны хооронд Солонгос улс руу явсан нь үнэн. Гэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэр бүлийнхэнийхээ зардлыг өөрөө төлсөн байгаа. Зардлаа өөрөө төлсөн баримтууд нь манай санхүүгийн баримтанд байна. Товч бөгөөд тодорхой хэлбэл гэр бүлийнхэнийхээ зардлыг улсын төсвөөс төлсөн асуудал байхгүй.
fds
-Хэвлэлээр цацагдсан албан баримт нь ямар учиртай юм бэ?
-Хэвлэлээр цацагдсан баримт нь манай баримт биш. Бид санхүүгийн дүрэм журмын дагуу албан томилолтын төсвийг боловсруулж албаны удирдах албан тушаалтнуудад танилцуулж эцсийн хувилбараар төсвөө хийдэг. Үндсэн нотлох баримтууддаа үндэслэн гүйцэтгэлийг гаргаж төлбөрийн гүйлгээг хийдэг. Хэн хаанаас тийм зохиомол зүйл үйлдэж тараасныг би мэдэхгүй байна.
s
-Гадаад явах асуудал нь хуулиараа хэрхэн зохицуулагддаг юм бол. Хамгаалагч болон эмчийн тухайд?
-Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Ерөнхий сайд бол I зэрэглэлийн хамгаалалтанд байна. Мөн Засгийн газрын тухай хуулийн 8 дахь заалтад Ерөнхий сайдын бүрэн эрх, эрүүл мэндийг онцгой хамгаалана гэсэн заалт бий. Эдгээр заалтуудын дагуу хамгаалалтын ажилтнууд болон эмчлэгч эмчийнх нь төлбөрийг төрөөс санхүүжүүлсэн байгаа.
a
Б.ХАЛИУН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ