Завханд өсвөрийн 9999 шатарчин өрсөлдөнө
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын санаачилгаар Монголд анх удаа өсвөрийн 9999 шатарчны тэмцээн өнөөдөр 09.00 цагт Завхан аймагт эхэлнэ.
a
Энэ сарын 20-23-ны өдрүүдэд зохиогдох уг тэмцээнд тус аймгийн 24 сумын 31 сургуулийн хүүхдүүд оролцож байгаа аж. Тус тэмцээний хэсгийн тоглолтууд 20-21-ний өдрүүдэд Завхан аймгийн сумдад болно. Аваргын төлөөх шигшээ тоглолтууд 22-23-нд Улиастай хотод явагдаж дүнгээ гаргах юм байна.
a
Өсвөрийн шатарчид нийт таван насны ангилалаар өрсөлдөх бөгөөд бүх шатны тэмцээн “швейцари систем”-ээр таван өрөг тоглож, онооны дарааллаар байр эзлүүлэх аж. Энэхүү 9999 шатарчны тэмцээн нь Монголд төдийгүй дэлхийд анх удаа болж байгаагаараа онцлог хэмээн зохион байгуулагчид мэдээлж байна.
ый
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ