Цагт 60 мянган өндөг ангилж савлах цогцолбор нээгдлээ

img

500 шахам мянган шувуутай “Баян шувуу” шувууны аж ахуй Төв аймгийн Баянчандмань суманд өнөөдөр нээлтээ хийлээ. 300 гаруй мянган өндөглөгч, 100 гаруй мянган дэгдээхэйтэй, цагт 60 мянган ширхэг өндөг ангилж савлах хүчин чадалтайгаар эхний ээлжинд ашиглалтад орж байгаа энэ цогцолборыг үндэсний НВЦ компани өөрийн хөрөнгөөрөө хоёрхон жилийн дотор барьж босгожээ.

ff

Ерөнхий сайд Н.Алтанхуяг цогцолборын нээлтэд оролцохдоо “1953 онд Монгол Улс анх удаа 30 мянган өндөглөгч тахиатай аж ахуй нээж, түүнээс хойшхи 50 жилийн хугацаанд нийтдээ 350 мянган өндөглөгч тахиатай болжээ. Харин өнөөдөр манай улсын хагас зуун жилийн түүхэнд бүтээснээс илүү хүчин чадалтай орчин үеийн том цогцолборыг үндэсний компани богино хугацаанд босгож байна. Монголчууд жилд 100 сая ширхэг өндөг хэрэглэдэг бол энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд дотооддоо 200 сая ширхэгийг үйлдвэрлэж, хоёр дахин илүүг хэрэглэх боломжтой болно. Энэ том бүтээн байгуулалтыг дагаж хамгийн орчин үеийн технологи, ноу хау орж ирж, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулахаас гадна гадаадаас өндөг авдаг байсан 20 сая ам.долларыг эх орондоо үлдээнэ. Ийм жишгээр Монголдоо бүтээх санаа, төсөл бүрийг Шинэчлэлийн Засгийн газар дэмжих болно” гэлээ.

f

Өндөгний импортыг 90%, өндөгний үйлдвэрлэлийн өртгийг 30% хүртэл бууруулах, энэ хэрээрээ улсын эдийн засагт жинтэй нөлөө үзүүлэх энэ цогцолборыг барьж босгоход төр бодлогын дэмжлэг үзүүлж, НВЦ компани нийт 55 тэрбум төгрөгийн хөрөнгөө зарцуулж байна. Тус аж ахуй нээгдсэнээр орон нутгийн 200 хүн ажлын байраар хангагджээ.

f

“Баян шувуу” аж ахуй ойрын 4 жилд 1 сая толгой өндөглөгч шувуутай, жилд 200 сая ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай том үйлдвэр болж, 2018 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллана. 2015 онд мax боловсруулах үйлдвэр, шингэн өндөгний цех, 2016 онд тэжээлийн болон биогазын үйлдвэр, 2017-2018 онуудад нэмж тус бүр 300 мянган өндөглөгч, 100 мянган дэгдээхэйн байрыг тоног төхөөрөмжийн хамт барьснаар Европын томоохон аж ахуйнуудтай эн зэрэгцэхүйц техник технологи, хүчин чадалтай томоохон цогцолбор болно.

f

Хог хаягдлаа дахин боловсруулж бүрэн ашиглах энэ цогцолбор экологид ээлтэй үйлдвэрлэлийн жишгийг Монголд тогтооно. Шувууны аж ахуйгаас гардаг гол хаягдал сангасаар түлш үйлдвэрлэж, хэрэглээний эрчим хүчээ хангаад, үлдсэн хэсгээр хөдөө аж ахуйд өргөн ашиглагдах сайн чанарын бордоо үйлдвэрлэнэ. Энэ мэт олон сайн жишиг нэвтрүүлэх үйлдвэрийн хүрд нийслэлээс 75 км зайд, дэд бүтэц сайн хөгжсөн бүсэд өнөөдрөөс эргэж эхэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монголчууд:
энэ нэг муу алцайсанхуяг гэдэг пзда өөрөө хийчихсэн аятай хаана юу болно тэнд шоудаад гүйж явахаар хийж чадахгүй байгаа ерөнхий сайдын ажлаа өгөөд хаан жимс амралтын газрынхаа * *ийг туул голд орохоос нь хамгаалаад байж байвал барав.
2014-09-21
зочин ш дээ:
bigdutchman-ий тоног төхөөрөмж. хятадаас л түүхий эд энэ тэрээ оруулж ирж байгаа болов уудаа. орос хяналт, дамжлага ихтэй гээд байдаг юм билээ.
2014-09-21
zochin:
big doich menii tonog tohooromj yum shiv dee
2014-09-21
санаа:
о‘ндогний импортын татварыг нэмж эдний уйл ажиллагааг дэмжих хэрэгтэй.
2014-09-21
hyyhed:
ene ooroo l gyij ochno sh dee tob aimag yabah shaltag gargaad l .. tyynd nuuts ajil bgaa sh dee
2014-09-20
зочин:
яахавдээ цаад компани нь л ес ийг нээлтэнд оролцооч гэж гуйгаа биз.тэрнээс яг өөрөө гүйж очихгүй ш дээ
2014-09-20
fghjmk:
altanhuyag iluudchihjee chinii hiisen ajil bish uhsenee hiij yavaan bol teneg
2014-09-20
zorig:
... хэрэв хятадаас өндөглөгч тахиагаа оруулж ирсэн бол , тэжээлийг мөн хятадаас оруулж ирэхээр бол монголд ийм үйлдвэр хэрэггүй хорт хавдрын үүр уурхайг эрт хаах нь монголын ард түмний эрх ашигт бүрэн нийцэх болно . ... харин оху аас эм тахиагаа оруулж ирж , дотоодын тэжээлийг ашиглах нөхцөлд эрүүл ахуйн горимийг дээд зэрэгт сахиж ажиллах ёстой . ... үнстэй хольсон хөнгөн бетон хүний биед хортой гэдэг нь нотлогдсон тул саяхан ашиглалтанд орсон хятадтай хамтарсан хөнгөн бетоны үйлдвэрт яаралтай технологийн өөрчлөлт хийж , үнс зэрэг хүний биед хортой түүхий эдийг ашиглахгүй байхад анхаарлаа тавих ёстой. ...
2014-09-20
dorn:
demjij baina gadaadaas tahianii mah avahgui baih heregtei
2014-09-20
баярлалаа:
сайхан л мэдээ байна ш дээ. амжилт!
2014-09-20
zochin:
hubiin aj ahuin negj iim tom buteen baiguulalt hiij bgaad bayartai bn. esgibhiih gazar nohoi hereggui gehcheer eeunhii saad show chin yu hiij yavaan
2014-09-20
zochin:
undug tansag hereglee geed hutsaad bsan biz dee.
2014-09-20
said:
yasan teneg vildwer we erunhi said undug bitii id ged bhad hyamd undug uguh geed bhiin kkk
2014-09-20