
Банк хоорондын захын арилжаагаар арваннэгдүгээр сард 225.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ. Эдгээр арилжааны жигнэсэн дундаж хүү жилийн 11.48 хувь байна. Арваннэгдүгээр сарын 2-ны 29-ны өдрийн хугацаанд банкууд дунджаар төгрөгийн заавал байлгах нөөцөд 485.6 тэрбум төгрөг, валютын заавал байлгах нөөцөд 212.3 тэрбум төгрөг байлгах шаардлагыг хангаж ажилласан гэж Төвбанкнаас мэдээлж байна. Банкууд төгрөгийн заавал байлгах нөөцөд 505.3 тэрбум төгрөг, валютын нөөцөд 272.0 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ