9999 шатарчин өрсөлдөж байна

img

Завхан аймагт өнөөдөр монголдоо анх удаа гэж болох “Өсвөрийн 9999 монгол шатарчид” тэмцээн эхлээд байна. Дөрөв хоног зохиогдох энэхүү тэмцээнийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын санаачилсан гурван тулгуур бодлогын хүрээнд зохион байгуулж байгаа аж. Тус аймгийн 24 сумын 31 сургуулийн хүүхдүүд оролцож буй энэхүү тэмцээний анхан шатны тоглолт өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх юм.

n j

Завхан аймгийн Баянтэс сумын хувьд нийт 405 хүүхэд нийт таван насны ангилалаар шатрын тэмцээнд оюун ухаанаа сорьж байна. Тодруулбал, 5-7 насны ангилалд 21 хүүхэд, 8-9 насны ангилалд 36 хүүхэд, 10-12 насны ангилалд 138 хүүхэд, 13-15 насны ангилалд 143 хүүхэд, 16-18 насны ангилалд 67 хүүхэд оролцож байгаа юм.

mk

Бүх шатны тэмцээн “швейцари систем”-ээр таван өрөг тоглож, онооны дарааллаар байр эзлүүлэх бөгөөд анхан шатнаас шалгарсан сурагчид 22-23-нд Улиастай хотод зохиогдох шигшээ тоглолтод оролцох юм.

nj

Дашрамд дуулгахад, Олон улсын Шатрын холбооны ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Халимаг Улсын Ерөнхийлөгч  асан Кирсан Илюмжинов, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, БСШУЯ болон ССАЖЯ-ны төлөөлөл маргааш тус аймгийн Баянтэс, Тэс сумдад хүрэлцэн ирж, тэмцээний явцтай танилцах ажээ.

nj

w

П.Нарандэлгэр 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zaya:
mundag duu nartaa amjilt husey
2014-09-22
zochin:
gaihaltai. ih zuil hiij buteej bga mundag said shu
2014-09-22
gaihamshig:
9999 huniig ingej udirdaj zohion baiguulna gedeg gaihaltai
2014-09-20