Улаанбаатарт 13 хэм дулаан

img

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 7-12 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

ө Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, 12-14 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 2 хэм хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байнa.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ