АНУ-ын сургагч багш нар сургалт явуулна

img

Монгол улсын Засгийн газар НҮБ-ын Аюулгүй байдлын 1540 тоот тогтоолыг хэрэгжүүлэхдээ дэмжлэг хүссэний дагуу 2011 оноос хойш “Экспортын хяналт, түүнтэй холбоотой хилийн хамгаалалт” (EXBS) хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департаментаас Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байна.  Уг хөтөлбөрийн хүрээнд “Ачаа тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт” сэдэвт сургалтыг зохион байгуулахаар болжээ. Сургалт өнөөдөр Улаанбаатар хотын Гаалийн газарт эхлэх бөгөөд энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх аж. Сургалтыг АНУ-ын ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэвид Уайш нээж, Америкаас ирсэн сургагч багш нар явуулах аж. Харин Монголоос МХЕГ, ГЕГ-ын байцаагч нар оролцоно.

Экспортын хяналт, түүнтэй холбоотой аюулгүй байдал хөтөлбөр буюу EXBS-ийг АНУ-ын Төрийн Департаментын Олон улсын аюулгүй байдал, зэвсэг үл дэлгэрүүлэх асуудал эрхэлсэн товчоо хэрэгжүүлдэг. Олон улсын жишигт нийцэхүйц экспортын хяналтын үр дүнтэй системийг бий болгох, хэрэгжүүлэхэд нь гадаад улс орнуудын засгийн газруудад туслах замаар үй олноор хөнөөх зэвсэг болон түүнийг тээвэрлэх пуужин, бусад зэвсэг, хэрэгслийг дэлгэрүүлэхээс сэргийлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршдог аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ