Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

СБД-ийн ЗДТГ-т

09:00 цагт "Ногоон байгууламжийг бий болгох бүлэг"-ийн ахлагч СӨХ, сургууль, цэцэрлэгийн ажилчдыг цэцэрлэгчээр мэргэшүүлэх мэргэжлийн анхан шатны сургалтыг зохион байгуулах гэж байна. Холбогдох утас: 99767480

х

Улаанбаатар хотын Гаалийн газарт

09.30 цагт Төрийн Департаментын “Экспортын хяналт, түүнтэй холбоотой хилийн хамгаалалт” (EXBS) хөтөлбөрийн дагуу “Ачаа тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт” сэдэвт сургалтыг АНУ-ын ЭСЯ-наас зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээ болно.

х

Эрүүл мэндийн яамны "Б" зааланд

09:00 цагт Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд "Эрүүл мэндийн довтолгоо" арга хэмжээг өрнүүлэх зорилгоор оюутнуудын дунд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт сурталчилгаа явуулахад үе тэнгийн оюутан "Сургагч багш бэлтгэх" сургалтыг зохион байгуулж байна.

р

НЭМҮТ-ийн хурлын зааланд

09:00-14:00 цагт Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөрт салбар дундаас санал авах хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн сан, Монголын залуучуудын холбоо, Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран Эрүүл мэндийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

р

ХУД-ын 12-р хороонд /Биокамбинат 10 дугаар сургуульд/

10:00 цагт Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээг иргэддээ илүү ойр, нэг цэгээс хүргэх үүднээс "Явуулын нэг цэгийн үйлчилгээг" хороо болгон дээр зохион байгуулна. Холбогдох утас: 99170119, 88061976

х

Спортын ордонд

10:00 цагт Сагсан бөмбөгийн нэрт тамирчин Д.Даваахүү агсны нэрэмжит 19 хүртэлх насны Залуучуудын УАШТ эхэлнэ. Холбогдох утас : 88081047, 88067061

х

ШЕЗ-ийн байранд

11.00 цагт Шүүгчийн тасралтгүй мэргэжил дээшлүүлэх сургалт, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээр хянан шийдвэрлэсэн олны анхаарал татсан хэргүүдийн талаар болон Шүүх ба олон нийт хөтөлбөрийн талаар Хэвлэлийн бага хурал хийнэ. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Утас 70008028 91912312 98980404 99105070

х

Үндэсний мэдээллийн төвд

11:10 цагт “Далд  хүн” хүний эрхийг хамгаалах ТББ-аас нүдний хавдраар шаналж буй нэг настай хүүд туслах сайн үйлсийн аяны талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт Ээжүүдийн холбооноос Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагын талаар мэдээлэл хийнэ.

13:40 цагт Зохиолын дуучдын нэгдсэн холбооноос залуу уран бүтээлчдээ дэмжих асуудлаар мэдээлэл хийнэ.

х

МН мэдээллийн төвд

12.00  цагт Засгийн газар, яам, ТББ-уудын хэрэгжүүлсэн үр дүнтэй төслүүдийг санхүүжүүлэн дэмжих “Сэтгэлгээний хувьсгал” хийх санаачилгын тухай “World-Алтан дэлхийн гайхамшиг” ХХК, Монголын эрэгтэйчүүдийн нийгэмлэгээс хамтарч мэдээлэл хийнэ.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ