Бээжингийн гудамжийг хаалаа
Бээжингийн гудамжийг өнөөдөр хаалаа. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүрэн хаасан байна. Замын хөдөлгөөнийг хязгаарлаж, өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийх юм. Уг замыг ирэх сарын 2-нд нээнэ.
ө
Бээжингийн гудамжинд 0.9 км авто замд өргөтгөл хийсэн бөгөөд авто зам доогуурх инженерийн шугам сүлжээ, ус зайлуулах шугам хоолойны ажлыг давхар хийжээ. Уг бүтээн байгуулалтад зориулж БНХАУ-ын Засгийн газраас 59.8 сая юанийн хөрөнгө гаргажээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ