Баянзүрхийн найман хороог хариуцах хэлтэс байгуулагджээ
Баянзүрх дүүрэгт Цагдаагийн гуравдугаар хэлтэс байгуулагджээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 487-р тушаалаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийг байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу тус хэлтэст ажиллах офицер, алба хаагчийн бүрэлдэхүүнийг томилж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр Хууль сахиулахын их сургуулийн хойд талд хуучнаар Амгалангийн цагдаагийн хэсэг буюу өрхийн эмнэлгийн байранд үйл ажиллагаа явуулах аж. Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь Баянзүрх дүүргийн 8,9,10,11,12,20,23, 28-р хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэнэ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ