НҮБ-ын тавцан дахь Монгол
Дэлхийн 193 улсын төлөөлөгчөөс бүрддэг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 69 дэх удаагийн чуулган АНУ-ын Нью-Йорк хотод үргэлжилж байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейг Угандагийн Гадаад хэргийн сайд асан, Сэм Кахамба Кутеса даргалж буй аж. Тэгвэл энэхүү чуулганы төр, засгийн тэргүүн болон Гадаад хэргийн сайд нарын дээд түвшиний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байна. Улс төрийн ерөнхий хэлэлцүүлэг өрнүүлэх энэхүү хуралд 90 орчим улсын Ерөнхийлөгч, 50 орчим Ерөнхий сайд болон Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн 40 гаруй сайд оролцоно гэдгийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдээд байсан юм.
б
Мөн манай улсын Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт, Хүн ам, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 29 дүгээр тусгай чуулган, Уугуул иргэдийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний бүгд хуралд оролцох аж. Үүнээс гадна олон улсын хэд хэдэн уулзалт, арга хэмжээнд оролцож, бусад улс, олон улсын байгууллагын тэргүүн нартай хоёр талын уулзалт хийх юм байна.
б
Өнгөрсөн оны мөн үед болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дугаар чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, "Монгол Улс үйл олноор хөнөөх зэвсгийг бүрмөсөн устгаж, үл дэлгэрүүлэхийн төлөө тууштай зогсдог. Бид химийн зэвсэг хэрэглэх явдалтай хэзээ ч эвлэрэхгүй бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын хуулийг зөрчихийг эрс шийдвэртэй буруушааж байна" хэмээн НҮБ-ын индрээс мэдэгдэж байсан юм.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ