Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
Улаанбаатарт үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 0-2 градус дулаан байна. Баян-Өлгийн нутаг, Ховдын зүүн, Говь-Алтайн хойд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.
Өнөөдөр баруун зүгийн нутгийн зарим газраар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 3-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 4-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр өдөртөө дулаарах боловч 4-нд нутгийн хойд хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон- Сэлэнгэ, Халх голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ