Сайжруулсан зуух авах иргэдийг бүртгэж эхэллээ
Улаанбаатар Цэвэр Агаар төслийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр зуух борлуулах хөтөлбөр ирэх сарын 3-нд албан ёсоор эхэлнэ. Харин өнөөдрөөс уг төсөлд хамрагдаж, хөнгөлөлттэй үнээр зуух авах иргэдийг бүртгэж эхэллээ. Өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлийн гэр хороололд харъяалалтай өрхүүд уг төсөлд хамрагдах боломжтой. Зуух авах иргэдийг харьяа хороо нь онлайнаар бүртгэх юм. Бүртгэл энэ сарын 26 хүртэл явагдана.
ө
2014-2015 оны өвлийн улиралд Дэлхийн банкны Улаанбаатар Цэвэр агаар төсөл, Цэвэр агаар сангаас 16.000 өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлттэй үнээр борлуулна. Иргэдэд зах зээл дээр 272- 484 мянган төгрөгөөр худалдаалж буй 8 төрлийн зуухыг 66 хувиар хөнгөлж, 16-228 мянган төгрөгөөр худалдаж авах боломжийг олгож байгаа юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ