Нийслэлчүүд хоногт 300 гаруй мянган шоо метр ус хэрэглэдэг

img

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Энэ өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг хэлэлцэж байгаа юм. Улаанбаатар хотод анх удаа хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг боловсруулжээ. Хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 74 эрсдлийг тооцон гаргаж, шийдвэрлэх 168 арга хэмжээг боловсруулсан байна.

б

Өнөөгийн байдлаар Туул голын сав газарт  1.2 сая иргэн амьдарч, 20 гаруй мянган үйлдвэр аж ахуйн газар, 400 га бүхий усалгаатай газар тариалан, 330 мянган толгой мал сүрэг, гурван дулааны станц ажил үйлчилгээ явуулж байна. Улаанбаатарчууд төвлөрсөн шугамаар 150-160 мянга, албан байгууллагын технологийн хэрэгцээнд зориулан гаргасан гүний болон гэр хорооллын худгаас 150 мянга,  нийт 300 гаруй мянган шоо метр усыг хоногтоо хэрэглэдэг тооцоог гаргажээ.

х

Тиймээс энэхүү хөтөлбөрийн хүрээнд ундны усны эх үүсвэрийн ойр буусан  айл өрх, албан байгууллагыг нүүлгэх,  тогтоосон цэгүүдэд нян судалын шинжилгээ хийх, хамгаалалтын бүсэд байгаа хатуу хог хаягдлын цэгийг бүрэн устгах, гол бохирдуулагч арьс шир ноос ноолуурын үйлдвэрүүдийг хотоос гаргах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх аж.

ө

Үүнээс гадна өнөөдрийн хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил, "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийг батлах тухай болон НИТХ-ын  Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ