Цагдаад Эрүүгийн хуулийн 215.3-аар хэрэг үүсгэжээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу таван буудлын орчимд энэ сарын 10-ны өдөр цагдаагийн машин осол гаргаж, 12 настай охины амь насыг хохироосон билээ. 00-23 СЭҮ улсын дугаартай уг машиныг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн жолооч Ц.Ууганбаатар жолоодож явсан аж. Тэгвэл энэхүү осолд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж эхэлжээ.
ө
Эрүүгийн хуулийн 215.3 дугаар зүйлд хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, эсвэл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ